x

Чита, Чойбалсан хотууд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тэргүүлэх чиглэлээ ярилцлаа

ОХУ-ын Забайкалийн хязгаарын Чита хот 172 жилийн ойн баяраа 2023 оны тавдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэлээ. Ойн арга хэмжээнд Монгол улсын Дорнод аймаг, БНХАУ-ын Хайлаар хотын төлөөлөгчид уригдан оролцлоо. Ойн баярын өдрөөр Чита хотын Захирагч Евгений Ярилов, Дорнод аймгийн Чойбалсан хотын Захирагч О.Пүрэв-Очир нар Ах дүү хотын гэрээнд гарын үсэг зурлаа. 

Чита болон Чойбалсан хотын Захирагч хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо. Оросын хил орчмын Забайкалийн хязгаар нь аялал жуулчлалыг хөгжүүлэхийг ихээхэн сонирхож байгаа юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд Монголын хил хүртэлх замуудыг шинэчлэн засварлах ажлыг идэвхтэй хийж эхэлжээ. Замын засварын ажлыг хилийн боомт, дамжин өнгөрөх цэгийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр хийж байгаа юм. Түүнчлэн Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын түвшинд хилийн боомт, цэгүүдээр нэвтрэх өнгөрөх процессийг хөнгөвчлөх, сайжруулах гэрээ байгуулсан.

Монголын жуулчдын хувьд Забайкалийн “Алханай” үндэсний парк, “Зымка”, “Угсахай” сувиллын газрууд аль хэдийн очих дуртай газруудын нэг болсныг энэ үеэр онцоллоо.

Төрөл бүрийн салбарын ажилтнуудын харилцан туршлага солилцох нь хоёр хотын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг байсаар байна. Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн боловсрол болон эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд Забайкальд очиж туршлага судалжээ. 2021 онд Буриадын Агийн тойргийн Багшийн коллежийн болон Могойтын Хөдөө аж ахуйн техникумын багш нар Чойбалсан хотод очиж туршлага судалсан байна.

Хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг мөн тэмдэглэлээ. Забайкалийн хязгаараас Дорнод аймагт нийлүүлэх малын тоо толгой нэмэгдэж байна. 2021 онд 12, 2022 онд 16 адууг дорнодчууд импортолжээ.

Худалдаа, хөдөө аж ахуйн харилцаанаас гадна хоёр улсын уламжлалт соёл, амьдралын хэв маягийг хамгаалах чиглэл нь хамтын ажиллагааны бас нэгэн тэргүүлэх чиглэл болж байна. ОХУ, Монгол Улс хоёр нь байгалийн өвөрмөц экосистемээ хадгалан үлдээх чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хил орчмын худалдааны харилцаа нь Дорнод аймгийн иргэдэд ОХУ руу малын мах, арьс, ноосыг экспортлох боломжийг олгодог. Худалдаа, эдийн засгийн албан ёсны харилцаанаас гадна иргэд хоорондын нөхөрсөг харилцаа нь харилцан ашигтай хамтын ажиллагаанд чухал түлхэц болохыг хотын Захирагч нар онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын хөгжлийн нэг чухал хэсэг нь ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг хилийн боомт, дамжин өнгөрөх цэгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээс ихээхэн хамаарна. Ялангуяа хилээр нэвтрэх жуулчдын урсгалыг харилцан нэмэгдүүлэх нь эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн нөлөөтэйг онцоллоо. Забайкалийн хязгаарын удирдлагуудын төлөвлөгөөнд “Алтаргана”, “Найрамдлын мод” зэрэг соёл, урлаг, спортын олон арга хэмжээ тусгагдаад байна.

2021 онтой харьцуулахад 2022 онд хоёр орны хоорондох худалдааны эргэлт 40 хувь нэмэгдсэн байхад хилээр харилцан нэвтрэх хүчин чадал 1990-ээд оны сүүлч, 2000-гаад оны эхэн үеийн статистик дээрээ гацсан байгаад анхаарал хандуулах шаардлагатайг уулзалтын үеэр хэллээ. Тийм учраас хилийн харилцан нэвтрэлтийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх нь хамтын ажиллагааны эн тэргүүний зорилго болоод байна. Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Боршоо, Цагааннуур боомтуудын үйл ажиллагааг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Алтанбулаг боомтын сайжруулалтын ажил 60 хувьтай, Боршоо боомтынх бараг дуусч байгаа буюу 98 хувьтай байна. ОХУ-ын зүгээс ч хилийн боомтуудын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж байна.

Чита хотын Захирагч Евгений Яриловын захирамжаар Чойбалсан хотын Захирагч О.Пүрэв-Очирыг ойн хүндэт медалиар шагналаа.

С.ПАЛАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна саяхан Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 2 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 7 мин Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ 8 мин Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов 9 мин Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 10 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 12 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 13 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 14 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 15 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 18 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 55 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 57 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 57 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 59 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 17 цаг 1 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 17 цаг 2 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 17 цаг 3 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 17 цаг 5 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 17 цаг 7 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн...
Top