x

Киргиз Улсын Гадаад хэргийн сайд 10 жилийн дараа Монгол Улсад айлчилж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевтай 2023 оны тавдугаар сарын 30-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, талууд Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын зэрэг салбарт харилцааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг хоёр улс өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирснийг дурдаад далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд цаашид Киргиз Улстай хөгжүүлж буй харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев Монгол Улсад Гадаад хэргийн сайдын хувиар хийж буй энэ удаагийн айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, Монголын ард түмэн найрсаг, халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлэв.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Киргиз Улстай дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн чухлыг онцлов.

Монгол Улсын гадаад худалдааг төрөлжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсаас Киргиз Улсад болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс орнуудад мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, Киргиз Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодлогоор дэмжиж хамтран ажиллах, мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр талууд санал нэгдэв.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чухал механизм болж буй Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг өндөрөөр үнэлж, өнгөрсөн 2022 оны 3 дугаар сард болсон IV хуралдааны протоколын хэрэгжилтийг анхаарч ажиллахаар тохиров.

Сайд Ж.Кулубаев айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Хөдөө аж ахуйн сайд А.Джаныбеков багтсаныг дурдаж, хоёр улсын хөдөө, аж ахуйн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай хэлбэрээр  хөгжүүлэх өргөн боломж буйг тэмдэглэв.

Талууд Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан хоёр улсын хоорондын шууд нислэгийг сэргээх, харилцан визгүй зорчих тохиролцоог үр дүнтэй ашиглан аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилгын хүрээнд Эрдэнэт хотноо байгуулах “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” төслийг сайшаан тэмдэглэж, цаашид Киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хоёр талын болон олон улсын түвшинд хамтран ажиллахаар болов.

Мөн Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмын тогтмолжуулж, залуу дипломатчдыг солилцох, Киргизийн Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат Академид гадаад хэлний чиглэлээрх сургалтад манай дипломат ажилтнуудыг хамруулах, киргизийн дипломат ажилтнуудыг монгол хэлээр сургах зэрэг асуудлаар ярилцав.

Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгааг талууд нотлов. Энэхүү айлчлал нь Киргиз Улсын Гадаад хэргийн сайдын 2013 оноос хойш 10 жилийн дараа Монгол Улсад хийж буй айлчлал юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө саяхан Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна 3 мин Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино 5 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23) 10 мин Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ 11 мин Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов 12 мин Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа 13 мин Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв 15 мин Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв 16 мин Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна 17 мин Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав 18 мин Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна 21 мин Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 58 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 59 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 17 цаг 0 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 17 цаг 1 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 17 цаг 3 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 17 цаг 4 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 17 цаг 6 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 17 цаг 8 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн...
Top