x

Б.Болор: Багшлах сайхан шүү дээ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Болор Монгол-Оросын хамтарсан III сургуульд тооны багшаар ажиллаж байхтай таарч бидний дунд хөнгөхөн яриа өрнөв.

-Сайн байна уу? Шавь нартайгаа бужигнаад сайхан байна уу?

-Багшлах сайхан шүү дээ. 2016 оны сонгуулийн дараа харьцангүй цаг зав чөлөөтэй болсон болохоор багшилж байна. Өмнө нь голдуу гадаад, дотоодын их сургуульд багшилж, лекц уншдаг байснаа энэ хичээлийн шинэ жилээс эхлээд дунд сургуульд багшилж байна. Орос III сургуульд долоо хоногтоо 20 гаруй цагийн хичээлтэй, бараг үндсэн багшийн хэмжээнд, их цагтайгаар ажиллаж байна. Орос III сургууль бол миний өөрийн төгссөн сургууль маань. Би бага байхын л багшлах мөрөөдөлтэй байсан. Том болоод ямар мэргэжилтэй болох вэ? гэж асуухад би “багш болно” л гэж хариулдаг байлаа. Би өмнө нь ч их, дээд сургуульд багшилж байсан. Энэ жил дунд сургуульд багшилж, өөрийнхөө хүсэл сонирхлыг дагасан ажил хийж байгаадаа туйлын баяртай байгаа.

-Хэддүгээр ангид ямар хичээл орж байна?

-Миний үндсэн мэргэжил эдийн засагч. Эдийн засаг, тооны талын хичээл зааж байна. Бага, дунд, ахлах ангиудад ордог. Ерөнхий боловсролын сургуульд хичээл заахад их гэгээлэг, сайхан байдаг юм байна. Хичээлээ орос хэл дээр, тогтсон программын дагуу зааж байна. Дунд сургуулийн сурагчид хүүхэд л болсон хойно дүрсгүйтнэ, сахилгагүйтнэ. Ялангуяа бага ангийн сурагчид маань хөөрхөн дэггүйтнэ. Тэр үед эвээр хэлж анхаарлыг нь татах гэх мэт аргуудыг хэрэглэнэ.

-Хичээл заахдаа хамгийн түрүүнд юунд анхаардаг вэ? Хүүхдүүдэд хичээл заах нь таны мөрөөдөл боловч туршлага бага шүү дээ?

-Хичээлээ аль болох сонирхлыг нь татах аргаар заахыг эрмэлзэж байна. Сурагчдаа дагуулж бяцхан аялал хийж нүдээр үзүүлэн таниулахын хүрээнд “Түмэн шувуут” өндөгний үйлдвэртэй танилцуулах, Төрийн ордонтой танилцуулангаа УИХ-ын гишүүдээр эдийн засгийн энгийн мэдээллийг яриулах гэх мэтээр аль болох хичээлийн агуулгыг баяжуулан заахад анхаарсан. Дээд сургуульд багшилж байсан. Дунд сургууль, дээд сургуулийн хооронд ялгаа бас бий. Надад дунд сургуульд заах нь илүү сонирхолтой сайхан байна. Тийм ч учраас би анх хичээлийн цөөхөн цаг авч эхэлсэн бол одоо хичээлийн цагаа олон болгож бараг үндсэн багшийн хэмжээнд хичээл ихтэй болсон. Тиймээс их, дээд  сургуульд лекц тавих, хичээл заах цагийнхаа хэмжээг багасгахаас аргагүй болсон.

-Та хаана мэргэжил эзэмшсэн бэ?   

-Би багаасаа л тооны хичээлд сонирхолтой, олимпиадад оролцоод явдаг хүүхэд байсан. Бельгийн Вант улсад Европын их сургуульд эдийн засагч мэргэжлийг эзэмшиж, мэргэжлээрээ ШУТИС-д магистрийн зэрэг хамгаалсан. Их сургуулиа төгссөн цагаасаа хойш их, дээд сургуульд багшилж лекц унших болсон доо.

-Төгссөн сургуульдаа ирэхэд хэрхэн угтав? Оросууд энэ тал дээр хэр вэ?

-Манай сургуулийн багш нарын ихэнх нь буюу 90 хувь нь орос багш нар. Сайхан хамт олон дунд ороод ирсэн болохоор эхнээсээ зарим нэг багштайгаа сайхан нөхөрлөөд эхэлсэн байна.

-Та чанга багш уу, эсвэл зөөлөн үү?

-Хатуу багшийн тоонд орохгүй байх аа. Миний уг хүний зан характер зөөлөн талдаа. Ажил дээр ч тэр би ер нь уурлаж уцаарлаад байдаггүй. Аль болох хүүхдүүддээ хэлж, тайлбарлаж ойлгуулахыг хичээдэг. Тэгээд болохгүй зүйл дээр яалт ч хэлнэ ээ бас. Ер нь багш бол ямар ч онцлогтой хүүхдийн аргыг нь олж хичээлээ заах ёстой. Аргыг нь олж болдог ч гэж ярьдаг.

-Хэдэн төгрөгийн цалинтай вэ? Танай сургууль бусад сургуулийг бодвол өндөр биз?

-Багш нарын авдаг цалинг л авч байна. Хүмүүсийн цалинг зарлаж яг тэд гэж хэлээд яахав. Төгссөн сургуульдаа өөрийн чадах чинээгээрээ тус дэм болж, нийгэм эдийн засгийн суурь, анхны мэдэгдэхүүнийг сурагчдадаа олгочих юмсан гэж зорилгоор багшилж байна даа.

-Саяхан багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаясан. Багш хүний хувьд та энэ тэмцлийг дэмжив үү? Багш нар эсэргүүцлээ илэрхийлснийг та юу гэж харав?

-Манай Орос III сургуулийн хувьд хоёр улсын Засгийн газрын хоорондын комиссын гэрээ хэлэлцээрээр явдгийн хувьд багш нарын ажил хаялтад шууд утгаараа оролцож жагсаагүй л дээ. Гэхдээ багш нарын тэмцлийн хувьд хэлэхэд багш нарын цалинг нэмэх тал дээр санал нэгтэй байхаас аргагүй. Өнөөдөр эрх барьж байгаа нам буюу МАН мөрийн хөтөлбөр дээрээ багш нарын цалинг нэмнэ гэсэн амлалттайгаар сонгуульд оролцож байсан. Хоёр, гурван ч жилийн улсын төсөв хэлэлцэгдэхэд цалин нэмэхтэй холбоотойгоор амлалтдаа хүрч, ажиллаж чадсангүй. Тиймдээ ч багш нар эсэргүүцлээ илэрхийлсэн байх. Өнөөдөр инфляцийн түвшинтэй уялдан цалин хөлс нэмэгдэж явах ёстой. Гэтэл инфляци хоёр оронтой тоо руу орох хэмжээнд өсчихлөө, энэ нь багш нарт, амьдралд хүнд тусах нь тодорхой. Багш нар эрхээ хамгаалж тэмцэх нь зөв. Тэмцсэний эцэст ч тодорхой үр дүнд сая хүрсэн байх. Ер нь багш нарын ажил хөдөлмөр гэдэг маш хүнд шүү дээ. Хоёр, гурван ээлжээр хичээллэж буй сургуулиуд олон бий. Нэг ээлжээр ажиллаж байгаа би гэхэд багшийн ажлын ачааллыг мэдэрч байхад анги хэтрэлттэй олон хүүхэдтэй ангид хичээл зааж буй багш ямар их ачаалал дунд байх вэ гэдэг нь ойлгомжтой вэ. Цаашид ч багш нарын цалин хөлс нэмэх дээр төр засгаас анхаарахаас өөр арга байхгүй.

-Таны гэр бүлд багш хүн бий юу?

-Манай ээж багш хүн. Хөгжим бүжгийн дунд сургуульд олон жил багшилсан. Манай өвөө их сургуульд багшилж байсан. Тэгэхээр манай удамд багш нар байна аа гэж хэлж болно.

Б.ДОЛЗОДМАА " Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ёхуо (124.158.107.12)
    ах нарынхаа гүзээг цүндийлгээд өөрөө ч гэсэн хусмийг нь долоогоод л долигнож долдигноод л явдаг хүн багш хийж чадах уу
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
  • Харсан хүн байна аа (175.38.117.60)
    Улс орон самралгүй ингаад багшаа хийгээд л явж байвал хичнээн сайхан, битий айлын хүүхдүүдийг алаг үзээд загнаж зодоод байгаарай хүүхдээ айхтар муухай зоддог юм билээ
    2018 оны 10 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 15 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 16 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 16 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 18 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 20 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 21 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 23 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 24 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 26 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 27 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 28 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 30 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 31 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 32 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 33 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 34 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 35 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 37 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 38 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 39 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top