x

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Олон Улсын Парламентын Холбооны чуулга уулзалтад оролцож байна

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалт Бахрейны Хаант Улсын Манама хотноо 2023 оны 03 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэхүү чуулга уулзалтад 120 гаруй улс орон, бүс нутгийн байгууллагын 1100 гаруй төлөөлөгч, ажиглагчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар оролцож байна.

Энэ удаагийн хурлаар Энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүртээмжтэй нийгмийг бий болгох нь үндсэн сэдвээр Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэг хийгдэж байгаа бөгөөд тус чуулга уулзалтаар “Олон улсын хэмжээнд кибер халдлага болон кибер гэмт хэрэгтэй холбогдон гарч буй шинэ эрсдлүүд”, “Ойжуулах ажлыг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн хийг багасгахад дэлхийн улс орнуудын парламентийн оролцоо, хүчин зүтгэл” зэрэг хоёр тогтоолын төслийг хэлэлцэн батална. Дэлхийн улс орны парламентын төлөөлөгчид олон улсад тулгамдаад буй бүс нутаг, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн агшилт гэх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бодит алхам, шийдлүүдийг санаачлах, парламентын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг эрчимжүүлэхийг зорин ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан болон Залуу парламентчдын форум, Тогтвортой хөгжлийн байнгын хороо, бүс нутгийн салбар хуралдаануудад оролцож, хурлын баримт бичигт саналаа тусган ханган ажиллаж байна.

Дэлхийн улс орнуудын парламентыг бүхэлд нь нэгтгэсэн ОУПХ нь анх 1889 онд Франц Улсын нийслэл Парис хотноо байгуулагдсан бөгөөд өдгөө 178 орны парламент, 14 хавсарга (бүс нутгийн парламентын холбоо) гишүүнтэй. ОУПХ нь улс орнуудын парламент болон парламентын гишүүд хооронд харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, олон улсын эрх ашгийг хөндсөн, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж, зөвлөмж, тогтоол гарган парламентуудын үйл ажиллагааг энэ чиглэл рүү хандуулах үндсэн зорилготой байгууллага юм.

Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид ОУПХ-ны Ерөнхийлөгч Дуартэ Пачеко, ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон, Австрали Улсын Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд Найрамдах Ангол Улсын Үндэсний Ассамблейн дарга, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Бүгд Найрамдах Гамби Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Бүгд Найрамдах Казахстан Улсын Сенатын гишүүд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүд, Тайландын Хаант Улсын Сенат болон Төлөөлөгчдийн танхимын гишүүд, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабхагийн гишүүн, Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүд зэрэг албаны хүмүүстэй уулзаж, Ассамблейгаар хэлэлцэж буй асуудал болон хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 2 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 3 цаг 17 мин Долгион бид хоёр 3 цаг 23 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 3 цаг 44 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 4 цаг 55 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 6 цаг 59 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 7 цаг 0 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 7 цаг 1 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 7 цаг 2 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 7 цаг 3 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 7 цаг 4 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 7 цаг 5 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 7 цаг 6 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 7 цаг 6 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 7 цаг 7 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 7 цаг 8 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 9 цаг 26 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 9 цаг 58 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 10 цаг 18 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 12 цаг 59 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top