x

С.Баярцогт: Б.Энхбаяр та, Хөгжлийн банкны хуулийг сайн ойлгоогүй юм шиг байна

Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсгол өнөөдөр эхэллээ. 

Гурав дахь удаагийн нээлттэй сонсголоор тус банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэж байна.

Сонсголын эхэнд “Асем Вилла” цогцолбор хотхон, Ази Европын дээд түвшний 11 дэх уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын дамжуулан зээлдэх 15 төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэв.

Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогт сонсголд гэрчээр оролцож, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Энхбаярын асуултад хариуллаа.

-Хөгжлийн Банкны эх үүсвэр гарсан зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж байгаа тул хурлын үйл ажиллагааны талаарх байр суурийг хэлэлцэхгүй. Тухайн үед Хөгжлийн банкны эх үүсвэрээр бонд гаргаж арга хэмжээг санхүүжүүлье гэх шийдвэр ҮАБЗ-өөс гарч байсан. Ц.Элбэгдорж ирсэн бол асуух байсан. Та өөрийнхөө мэдэх хүрээнд уг асуудал хэзээ ҮАБЗ-д яригдсан талаар хариулна уу?

-Сонсголд урьсан явдалд хувийн зүгээс талархаж байна. АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний зөвлөл байгуулаад Гадаад хэргийн яамны дэргэд АСЕМ зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхий сайдаар ажлын хэсгийг ахлуулсан. Өмнө нь хийгдсэн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаас судалсан. 9 дэх удаагийн уулзалт Лаос улсад зохион байгуулагдахад дэд бүтэц байгаагүйгээс шалтгаалан АСЕМ Вилла гэж байгуулаад, дараа нь ашиглаж чадаагүй гашуун туршлага байсан.

Богино хугацаанд 3-5 одын зэрэглэлтэй зочид буудал байгуулах нөхцөл байдал үүссэн. Энэ нь хоёр жилийн хугацаанд зохион байгуулах боломжгүй зүйл байсан. ҮАБЗ хуралдаж, дараагаар нь АСЕМ зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдсан. Төр засгийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн зохион байгуулалттай хотхоныг Их тэнгэрт байгуулах анхны санаа гарч, яригдсан.

Их тэнгэрт байгуулагдсан нөхцөлд хувийн хэвшил орж ажиллахгүй гэдэг зүйлийг хувийн хэвшил санал болгосон компаниудад мэдэгдсэн юм билээ. Улмаар ажлын хэсгээс тухайн үед уг ажлыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай, төлбөрийн чадвартай компаниудад хүсэлт тавиад, Скай ресортын газар нутаг дээр АСЕМ вилла байгуулах шийдвэрийг ажлын хэсгээс боловсруулаад, Засгийн газарт оруулж ирсэн. Тухайн үед би Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байсан. Хажуугаар нь Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан.

Засгийн газрын зүгээс 2015 оны наймдугаар сарын 17-нд хурлаар хэлэлцээд 331 дүгээр тогтоолыг гаргасан. 

2015 оны наймдугаар сарын 28-ны 241 дугаар Монгол Улсын Сангийн сайдын тушаалаар Ази, Европын 11 дэх дээд түвшний уулзалтын төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад олгох хөнгөлөлттэй зээлийг санхүүжүүлэх, хяналт тавих журмыг баталсан. Мөн хувийн хэвшилд тулгуурлаж хийсэн нь харагдсан.

Тухайн үед Монгол Улсын эдийн засаг агшсан учраас ОУВС-тай Standby хөтөлбөрийг 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд төсвөөс их хөрөнгө оруулалтыг, зардлыг хязгаарласан. Иймд үед бүтээн байгуулалтыг яаж явуулах тухай асуудал гарсан тул төсвийг оролцуулахгүйгээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг үндэслээд гадна дотноос хөрөнгө татаж, Хөгжлийн Банкны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож, УИХ-аас баталсан жагсаалтуудын дотор Хөгжлийн Банк өөрөө санхүүжүүлэх эрхтэйгээр энэ хуулийг баталж гаргасан. 

-Та сая хуулийн дагуу гэж хэллээ. Хөгжлийн Банкны тухай хуульд заасанчлан хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг УИХ-аас баталсан байх гэдэг хууль зүйн үндэслэлийг зөрчиж, УИХ-аас шийдвэр гараагүй байхад ХБ-наас санхүүжилт олгогджээ гэдгийг нотолсон гэх тус банкны өөрийнх нь хууль зүйн дүгнэлт байна. УИХ нь Хөгжлийн Банкны гаргасан шийдвэрийг дараа нь нөхөж гаргадаг этгээд мөн үү, тухайн үеийн Хөгжлийн Банкны ТУЗ УИХ-аар дараа нь нөхөж гаргуулна гээд Хөгжлийн Банкны хуулиа зөрчөөд явдаг байсан юм уу, Засгийн газар ийм асуудал шийдвэр гаргадаг байсан хэрэг үү?

-Хөгжлийн Банкны хуулийг боловсруулж батлуулсан учраас маш сайн мэдэж байна. 2017 онд шинэчилсэн найруулга хийгдэхэд 2011 оны Хөгжлийн Банкны хуулийг хүчингүй болгосон. Тэр дотор хамгийн чухал заалтыг байхгүй болгосон. Тодруулбал, уг хуулийн 8.1-д Хөгжлийн Банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын Хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална гэж заасан.

-АСЕМ виллатай холбоотой УИХ-ын дүгнэлт гараагүй байхад шийдвэр гаргасан гэх Хөгжлийн Банкны өөрсдийнх нь хуулийн дүгнэлт байна?

-Үүнийг Хөгжлийн Банкнаас асуух хэрэгтэй. Хаврын чуулганаар ирэх жил хийх бүх том төсөл хөтөлбөрийн жагсаалтыг баталдаг. Энэ дотор зорилт 21.1.4-т Ази Европын дээд түвшний 11 дэх уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулна гээд УИХ тогтоолоороо баталчихсан байна.

-Хөгжлийн Банкнаас санхүүжүүл гэсэн шийдвэр УИХ-ын тогтоолд байгаагүй, тийм үү?

-Дүгнэлт бичсэн хүнээс нь асуу. Та Хөгжлийн Банкны хуулийг сайн ойлгоогүй юм шиг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.150)
    энэ новш өөрөө нэг их юм мэддэг юм шиг хүнийг дандаа доош хийж байх юм урьд нь бас 20000 хувьсагч ч гэх шиг олон долоон юм яриад л байсан
    2023 оны 03 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 2 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 2 цаг 47 мин Долгион бид хоёр 2 цаг 53 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 3 цаг 14 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 4 цаг 25 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 6 цаг 29 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 6 цаг 30 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 6 цаг 31 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 6 цаг 32 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 6 цаг 33 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 6 цаг 34 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 6 цаг 34 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 6 цаг 35 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 6 цаг 36 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 6 цаг 37 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 6 цаг 38 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 8 цаг 56 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 9 цаг 28 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 9 цаг 48 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 12 цаг 29 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top