Засгийн газраас байгуулагдсан "Шүгэл" ажиллагааны ажлын хэсгээс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал "Шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийг салбар яам дээр хүргүүлсэн. Тэнд олон зүйлийг зааж өгсөн. Шударга бус хүнд суртлын талаар мэдээлсэн хүнийг хэрхэн хамгаалах талаар л байгаа. Хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхийг зөвхөн улс төрд нөлөө бүхий этгээдийг хорьсон. Улс төрд нөлөө бүхий этгээд гэж хэн бэ гэдгийг нь нарийн зааж өгсөн. Өнгөрсөн онд 2196 гомдол АТГ-т ирсэн, энэ бол өндөр тоо. Нөгөө талаараа хүнд суртал өндөр байна гэсэн үг. Манайд 47 мянган албан тушаалтны хөрөнгийг мэдүүлдэг. Жилд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар 500 орчмыг нь шалгадаг" гэлээ.