x

Ташкент хотод Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрыг байгуулах талаар ярилцжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан улсад албан ёсны айлчлал хийж байна.

Тэрээр гуравдугаар сарын 8-ны өдөр Узбекистаны Гадаад хэргийн сайд Б.Саидовтай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, талууд Монгол, Узбекистаны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын зэрэг салбарт харилцааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцжээ.

Сайд Б.Батцэцэг хоёр улс өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирснийг дурдаад далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд цаашид Узбекистан Улстай хөгжүүлж буй харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх хүрээнд Узбекистан Улстай дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын давуу тал, нөөц бололцоог ашиглан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Монгол Улсын гадаад худалдааг төрөлжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсаас Узбекистан Улсад болон Төв Азийн бүс нутгийн улс орнуудад мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг бодитойгоор нэмэгдүүлэх, Узбекистан Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо нийлүүлэх болон Монгол Улсад хүлэмжийн аж ахуй байгуулахад хамтран ажиллах, Mал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр талууд санал нэгдсэн байна.

Узбекистаны тал хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хоёр улсын хамтарсан ажлын хэсгийг байгуулах, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, байгуулах саналыг дэвшүүлэв.

Мөн далайд гарцгүй орнуудын хувьд хоёр улсын худалдааны саад тотгорыг багасгах, хоёр улсын нийслэл хот хооронд шууд нислэг үйлдэх, агаарын замыг нээх зорилгоор Агаарын харилцааны тухай, Авто тээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Узбекистан Улстай 2022 оны зургаадугаар сараас хэрэгжиж буй харилцан визгүй зорчих тохиролцоог үр дүнтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулахаар тохиролцсон байна.

Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилгыг Узбекистаны “Ногоон орон зай” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх талаар ярилцаж, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэхэд хоёр талын болон олон улсын түвшинд хамтран ажиллахаар боллоо.

Мөн Монгол Улсаас Төв Азид чиглэсэн гадаад бодлогыг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Дипломат төлөөлөгчийн газрыг Ташкент хотноо энэ онд багтаан байгуулах, Элчин сайдын яам нээх тодорхой нөхцөлийн талаар дэлгэрэнгүй ярилцжээ.

Айлчлалын хүрээнд талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чухал механизм болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комисс байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын ажиллагааг 2023-2024 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов.

Талууд Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын комиссын анхны хуралдааныг 2023 онд багтаан зохион байгуулах, хоёр улсад зохион байгуулах үзэсгэлэн, яармаг, Бизнесийн Форумд хоёр орны бизнес, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулахаар тогтлоо.

Түүнчлэн боловсролын салбарт хамтран ажиллах, манай оюутнуудыг Узбекистаны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, арьс шир боловсруулах зэрэг бусад олон салбарт мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах талаар ярилцав.

Мөн Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмын тогтмолжуулж, залуу дипломатчдыг солилцох, Узбекистаны Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат Академид гадаад хэлний чиглэлээрх сургалтад манай дипломат ажилтнуудыг хамруулахаар тогтжээ.

Энэхүү айлчлал нь 1992 онд Узбекистан Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш Гадаад харилцааны сайдын түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал болж буй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 3 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 3 цаг 33 мин Долгион бид хоёр 3 цаг 39 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 4 цаг 0 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 5 цаг 11 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 7 цаг 15 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 7 цаг 16 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 7 цаг 17 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 7 цаг 18 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 7 цаг 19 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 7 цаг 20 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 7 цаг 20 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 7 цаг 21 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 7 цаг 22 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 7 цаг 23 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 7 цаг 24 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 9 цаг 42 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 10 цаг 14 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 10 цаг 34 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 13 цаг 15 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top