x

Л.Гантөмөр: Зарим УИХ-ын гишүүд таван давхар дээл өмсөж байна

“Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Энэ үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тогтолцоо, улс орны нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ. 

Л.Гантөмөр "Монгол улсад үүсээд байгаа нөхцөл байдал бол "шударга ёс алга" гэдэг байна. Энэ үйлдэл авлигаар гарч ирж байна. Бид энэ авлигыг төрүүлээд байгаа "үндэс" рүү нь гол анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байна. Хамгийн том асуудал улстөрийн намд байна. Улстөрийн нам юу болж хувирсан бэ, тэд тодорхой бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг, тодорхой тойрон хүрээлэгчдийг үг үйлдлийг хаацайлдаг гэр бүлийн байгууллага болж хувирсан байна. Цөөн тооны хүний эрх ашгийг хамгаалдаг "байгууллага" болж. Энэ бүхэн өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал дээр танилцуулсан судалгаанаас харагдаж байна. 

Иймээс улстөрийн намд өөрчлөлт авчрах хэрэгтэй. Нам төр, нийгмийн хооронд босгосон хана хэрмийг нураах ёстой. Иргэд олон нийтийн төлөөллийг төрд гаргаж ирдэг холбоосыг бид "гүүр" болгож өөрчлөх хэрэгтэй, энэ ханыг нураах зайлшгүй шаардлага байна. Ингэхийн тулд сонгуулийн тогтолцооны асуудлыг өөрчилж, пропорциональ хувь тэнцүүлсэн системийг оруулж ирж, бодлого гаргадаг, ард түмний төлөөлөл хүмүүсээ гаргаж ирэх хэрэгтэй. Бага хурлын гишүүн их хуралд нэр дэвшдэг байдлыг өөрчилж, нээлттэй явуулдаг болгох ёстой юм. Багшаа хамгаалдаг багш, эмч нараа ойлгодог эмчийг, салбараа төлөөлж чадах хүнээ илгээдэг болгохгүй бол мөнгөнд дулдуйдсан хүмүүсийг хамгаалдаг систем арилахгүй. 

Улстөрийн намыг улстөрийн намын хуулиар дамжуулан цэвэрлэх хэрэгтэй. Одоо зарим УИХ-ын гишүүд таван давхар дээл өмсөж байна шүү дээ. УИХ-ын гишүүн хийж байна, бага хурлын гишүүн хийж байна, улстөрийн зөвлөлийн гишүүн хийж байна, аль нэг аймгийн намын дарга хийж байна, дээр нь төрийн сайд хийж байна. Ийм таван давхар дээлийг цөөхөн тооны хүнд өмсүүлснээр иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бодлого гарахгүй байна.

УИХ-ын гишүүнийг аль нэг аймгийн намын дарга байхыг хориглох, мөн гишүүдийг энгийн иргэдийн төлөөлөл гэдэг асуудал руу авчрах, дэг хуулийг гаргах хэрэгтэй. Улстөрийн нам бол нийт монголчуудын эрх ашгийг хамгаалж чаддаг хүчин болж явах ёстой. 

Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй бол болохгүй. Одоо байгаа мажиротар тогтолцоо бол мөнгөтэй хүн л гардаг тогтолцоо. Монголчууд мэдэж байгаа. Тэгэхээр цаашдаа нийгмийн, салбарын төлөөллүүдийг оруулж ирж чадах тогтолцоог гаргаж ирэх хэрэгтэй юм. Гарцаагүй сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөх хэрэгтэй байна. Бид дэвшүүлсэн хөтөлбөрөөрөө санал авдаг болох ёстой. Болзол, дэнчин авдгийг болих хэрэгтэй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 3 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 3 цаг 31 мин Долгион бид хоёр 3 цаг 37 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 3 цаг 58 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 5 цаг 9 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 7 цаг 12 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 7 цаг 14 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 7 цаг 15 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 7 цаг 15 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 7 цаг 17 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 7 цаг 17 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 7 цаг 18 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 7 цаг 19 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 7 цаг 20 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 7 цаг 21 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 7 цаг 22 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 9 цаг 40 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 10 цаг 12 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 10 цаг 32 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 13 цаг 13 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top