“Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Энэ үеэр Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон сонгуулийн хугацааг наашлуулах дээр байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжиж, сонгуулийг зайлшгүй намар хийх нь зүйтэй гэвэл бид татгалзахгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орохгүй бол хуулиараа энэ боломжгүй. Нөгөө талаар улс төрийн намуудад сонгуульд бэлтгэх хугацаа өгөх хэрэгтэй. Гэхдээ сонгууль товлосон цагтаа болж, цагтаа болсон сонгуульд хууль эрх зүйн хувьд хэрхэн эрх тэгш бэлдэх вэ гэдэг нь зөв байж магадгүй” гэлээ.