x

АНУ Хятадын агаарын бөмбөлгийг буудаж унагасан хэргийн учир

2 сарын 4-ний өдөр, Хятадын иргэний нисгэгчгүй онгоц өөрийгөө удирдах чадвар хязгаарлагдмал байсан тул баруун зүгийн хүчтэй салхины улмаас АНУ-ын агаарын хилд нэвтэрсэн. Иргэний шинжлэх ухааны судалгааны бөмбөлөг, нисгэгчгүй онгоц зэрэг нисэх онгоцнууд дэлхий дахинд ховор зүйл биш. Гэтэл АНУ яагаад энэ асуудалд ийм хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн бэ? Цэргийн хүчээр устгахаас эхлээд АНУ холбогдох тогтоол хүртэл баталлаа. АНУ-ын энэ үйлдлийн цаана ямар төлөвлөгөө байна вэ?

Нэг. АНУ Хятадын талын нисгэгчгүй онгоцыг устгасан явдал  цэргийн хүч хэтрүүлэн ашигласан гэх хардлага төрүүлж байна

Хятадын Гадаад харилцааны яамны мэдэгдэлд хэлснээр, Хятадын иргэний агаарын тээврийн онгоц АНУ-ын агаарын хилд нэвтэрсэн нь давагдашгүй хүчин зүйлээс болсон санаандгүй гэнэтийн хэрэг юм. Хятадын тал АНУ-д нөхцөл байдлыг олон удаа тайлбарлаж, АНУ-ыг тайван, мэргэжлийн, хүлээцтэй аргаар зүй зохистой шийдвэрлэхийг хүссэн. Энэ агаарын бөмбөлөг хүмүүст цэргийн болон бие махбодын аюул учруулахгүй гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны Хэвлэлийн төлөөлөгч хэлсэн. Ийм нөхцөлд, АНУ цэргийн хүч хэрэглэж, Ерөнхийлөгч Байден өөрийн биеэр зарлиг гаргаж, сөнөөгч онгоц, пуужин ашиглан иргэний нисдэг биетийг устгасан нь цэргийн хүчийг хэтрүүлэн ашигласан, хэт болгоомжилсон хариу үйлдэл үзүүлсэн, олон улсын жишиг, олон улсын холбогдох гэрээг зөрчсөн явдал болж байна. Үнэн хэрэгтээ, АНУ-ын агаарын бөмбөлөг өөр улсын агаарын хилийг давах нь хэвийн үзэгдэл. Зөвхөн өнгөрсөн оноос хойш гэхэд АНУ-ын агаарын бөмбөлөг Хятадын зөвшөөрөлгүйгээр арав гаруй удаа Хятадын агаарын хилийг даван ниссэн.зураг

Хоёр. АНУ агаарын бөмбөлгийн хэргийг дэвэргэж байгаа нь их гүрнүүдийн өрсөлдөөнөөс эхтэй ба Хятадыг хязгаарлах зорилготой

Агаарын бөмбөлгийн хэрэг нь үнэн чанартаа их гүрнүүдийн өрсөлдөөний хэрэглэгдэхүүн болж байна. Уг хэрэг гарсны дараа АНУ зүгээр нэг зогсохыг хүссэнгүй, нисдэг биетийг Хятад руу чиглэсэн стратегийн хөзөр болгон ашиглахын тулд энэ хэргийг сүр дуулиан болгож, “тагнуулын зорилготой нисдэг бөмбөлөг” хэмээн дэвшүүлж, хэрэг явдлыг улам бүр дэвэргэж байна. Ингэснээр АНУ-ын Охайо мужид галт тэрэг замаасаа гарч, винил хлорид хэмээх аюултай химийн бодис асгарсан явдлыг олон нийт анхаарах сөхөө гарахгүй.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, АНУ нисдэг бөмбөлгийн хэргийг ашиглан нийтийн анхаарлыг өөр тийш нь татах зорилготой. Австралийн “Лови” Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн Зүүн Азийн ахлах мэргэжилтэн Ричард МакГрегор (Richard McGregor) хэлэхдээ, хэрэг явдлыг илтээр хурцатгах гэсэн ямар ч үйлдэл АНУ-аас гарсан байх боломжтой. Учир нь тэдэнд ингэх бүрэн шалтгаан бий. Жишээ нь, хоёр намын улс төрийн дарамт, Хятад улсын өсөлт хөгжлөөс үүдэх түгшүүр гэх мэт. "Энэ нь АНУ-ын арга барилыг урьдчилан таамаглахад Хятадынхаас илүү хүндрэлтэй болгож байна.” Үүнээс гадна, үнэн хэрэгтээ АНУ нэг талын дээрэнгүй үзлээ цайруулахын тулд үндэслэлгүй түүх зохиохдоо гарамгай гэдгийг Ирак, Сири, Афганистан зэрэг улсуудын жишээ харуулдаг.

Агаарын нисдэг бөмбөлөг зэрэг аргуудыг ашиглан шинжлэх ухааны судалгаа хийх нь дэлхийн улс орнуудын байгаль орчныг судлах нийтлэг арга юм. Гэтэл яагаад энэ удаагийн санамсаргүй явдал Хятад, АНУ-ын харилцаанд шуугиан дэгдээв? Хамгийн боломжит хариулт бол АНУ-ын Хятадын тухай буруу ойлголт, стратегийн алдаатай дүгнэлтээс үүдэлтэй. АНУ Хятадыг геополитикийн хамгийн ээдрээтэй сорилт хийгээд стратегийн өрсөлдөгч гэж үздэг. Хятадын тухай ийм үзлээсээ үүдэн АНУ Хятадыг хааж, боох бүхий л аргыг ашиглаж байна.

Эх сурвалж: БНХАУ-ын ЭСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 3 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 3 цаг 30 мин Долгион бид хоёр 3 цаг 36 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 3 цаг 57 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 5 цаг 8 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 7 цаг 11 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 7 цаг 13 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 7 цаг 14 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 7 цаг 14 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 7 цаг 16 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 7 цаг 16 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 7 цаг 17 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 7 цаг 18 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 7 цаг 19 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 7 цаг 20 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 7 цаг 21 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 9 цаг 39 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 10 цаг 11 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 10 цаг 31 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 13 цаг 12 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top