x

Г.Занданшатар: Зөвлөлдөх уулзалтаар иргэд та бүхэн засаглах эрхээ эдлэх болно

Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын II дахь шат өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “УИХ Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 онд баталсан. Энэ хуулийн дагуу Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг Монгол орон даяар математик-статистикийн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан билээ. Өнөөдөр энэ танхимд эхний шатанд оролцсон 1570 иргэнээс тухайн түүврийн аргаар сонгогдсон 800 гаруй иргэн хуран цуглараад байна. Та бүхэн нийгмийн бүхий л давхарга, мэргэжил, сонирхлын бүлэг, нас, хүйсийг төлөөлж байна.

Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн хэмээх Их олонлогоос сонгогдсон Бага олонлог нь та нар юм. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан байдаг. Хоёр өдрийн турш үргэлжлэх Зөвлөлдөх уулзалтаар иргэд та бүхэн энэхүү засаглах эрхээ эдлэх болно. Төрийн үйл хэрэгт оролцох үйл явц зөвхөн энэ уулзалтаар, өнөөдөр маргаашаар хязгаарлагдах ёсгүй. УИХ-аас Засаглал-улс төрийн, Эдийн засгийн, Хүний хөгжлийн гурван бүлэг 10 багц хуулиар Шинэ сэргэлт-эрх зүйн шинэчлэлийг хийхээр зорьж байна. Та бүхний хэлэлцүүлэг, түүнээс гаргах зөвлөмж ч эдгээр хуульд тусгалаа олох болно.

Бид монгол хүмүүс. Монголынхоо төлөө цохилох зүрх хүн бүрд бий. Тиймээс Монголоо гэсэн сэтгэлээр, Монголын төлөө гэсэн итгэлээр асуудалд хандаж, зөв мэргэн шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэж байна. Чадах ч ёстой. Сөргөлдөж, тэмцэлдэх биш, эвийг хичээж, зөвийг цогцлоохын төлөө хамтран зүтгэцгээе” хэмээн онцлов. 

Хоёрдугаар шатны зөвлөлдөх санал асуулгыг үеэр, 

  • иргэний болон улс төрийн эрх, хариуцлага;
  • парламентын ардчилал;
  • эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах;
  • нийгмийн тулгамдсан асуудлууд гэсэн дөрвөн багц сэдвийн хүрээнд иргэдтэй зөвлөлдөж, санал бодлоо тусгаж зөвлөмж гаргах юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Жүжиглэж мөнгө үрэхээ больбол яасан юм бэ
    2023 оны 02 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 3 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 3 цаг 27 мин Долгион бид хоёр 3 цаг 33 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 3 цаг 54 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 5 цаг 5 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 7 цаг 9 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 7 цаг 10 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 7 цаг 11 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 7 цаг 12 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 7 цаг 13 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 7 цаг 14 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 7 цаг 15 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 7 цаг 16 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 7 цаг 17 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 7 цаг 17 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 7 цаг 18 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 9 цаг 36 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 10 цаг 8 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 10 цаг 28 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 13 цаг 9 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top