x

Т.Доржханд: Нэг хүний, нэг намын засаглалд орохоос бид зайлсхийх ёстой

Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга маргааш Төрийн ордонд эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх УИХ-ын Ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөл, Үндэсний статистикийн хорооны төлөөлөл мэдээлэл өглөө. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Одонтуяа, Т.Доржханд мөн мэдээлэл өглөө.

ХҮН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Шинэ Үндсэн хуулийн асуудлыг огт гаргаж ирээгүй бөгөөд өнөөгийн зохицуулалтаар хийх боломжгүй. Хоёрхон тохиолдолд буюу хувьсгал, үймээн самуун гарсан үед эсвэл засаглал солигдох үед боломжтой. 

Гэхдээ Монгол Улсад хувьсгал, үймээн самуун гарахыг аль ч улс төрийн намынхан хүсэхгүй. Бид ямар Африк, Латин Америкийн орон байгаа биш. Мөн хэрэв манай улс хаант засаглалтай, эсвэл ерөнхийлөгчийн засаглалтай болсон үед Шинэ Үндсэн хуулийн асуудал яригдана. 

Тусгаар Монгол Улс ардчиллаа бэхжүүлээд явна гэвэл парламентын засаглалаа сайжруулахаас өөр аргагүй. Нэг хүний, нэг намын засаглалд орохоос бид зайлсхийх ёстой. 

Тэр агуулгаараа бид Шинэ Үндсэн хууль биш, харин тогтолцоогоо тордоод сайжруулаад явах шаардлагатай. Энэ хүрээнд манай нам Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх нь зүйтэй гэдэг агуулгаар сүүлийн хоёр жил идэвхтэй ажилласан. 100,000 гаруй иргэнээс гарын үсэг цуглуулж, 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумаар мэдээллээ тарааж байгаа. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эдийн засгийн хараат байдлаа сайжруулъя, сонгуулийн тогтолцоо, парламентын ардчиллаа бэхжүүлье гэдэг талаар иргэдэд мэдээлэл хүргэсэн. Тэд таатай хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл, иргэдийн хүсээд байгаа зүйл нь өөрчлөөд өгөөч ээ гээд байгаа юм. 

Зөвлөлдөх уулзалтад манай нам ажиглагчаар оролцоно. Шаардлагатай тохиолдолд асуулт асуугаад дотор нь оролцоод явна. Санал асуулгын ажлын хэсгээс дүн мэдээг нэгтгээд яаралтай УИХ-д өгөөрэй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 2 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 3 цаг 13 мин Долгион бид хоёр 3 цаг 19 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 3 цаг 40 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 4 цаг 51 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 6 цаг 55 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 6 цаг 56 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 6 цаг 57 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 6 цаг 58 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 6 цаг 59 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 7 цаг 0 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 7 цаг 1 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 7 цаг 1 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 7 цаг 2 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 7 цаг 3 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 7 цаг 4 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 9 цаг 22 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 9 цаг 54 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 10 цаг 14 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 12 цаг 55 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top