x

УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллалаа

УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд парламентад ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудад ажиллаж байгаа.

Энэ ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамт Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд нартай 2023 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр уулзаж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынх нь талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Комиссын дарга Ж.Хунан хүний эрхийн талаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил болон Монгол Улсад тулгамдаад байгаа хүний эрхийн асуудлыг товч танилцууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд хараат бус, нээлттэй сонсголоор томилогддог болсноор хүний эрхийг хангах, хамгаалах асуудлыг хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлэх боломжтой болсон. Тиймээс шинэ арга барилаар ажиллахыг онцлоод Хүний эрхийг хамгаалах тухай, Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс манлайлах ёстой гэв.

Түүнчлэн хүний эрхийн асуудлаар иргэдэд мэдлэг мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч холбогдох яамдтай хамтарч цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах хэрэгтэйг дурдлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хүний эрхийг хамгаалах чиглэлээр парламент дахь сөрөг хүчин бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

ХЭҮК-ын зүгээс төр хүний эрхийг хүндэтгэж, хангаж, хамгаалахад төсвийг хүний эрхэд суурилсан байдлаар батлах, боловсролын албан тогтолцоонд хүний эрхийн хичээлийг сургалтын хөтөлбөрт тусгах ёстой зэргийг онцоллоо.

Уулзалтаар иргэдэд цахим хэрэглээний боловсрол, мэдлэг олгох асуудлаар парламентад суудалтай намуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулж хэлэлцүүлэг зохион байгуулж, дээрх хэлэлцүүлгийн үр дүнг үндэслэн тус асуудлуудаар сургалт зохион байгуулах төлөвлөгөө гаргаж ирэх хаврын чуулганд танилцуулахаар харилцан тохиролцсон юм.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлдэг байх хуулийн хэрэгжилт биелэж буй эсэх үр дүнг дан ганц Улсын Их хуралд бус иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэх, Комисст ирсэн гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх үр дүнгийн тайлан болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол олон нийтэд мэдээлэх, сурталчлах хэрэгтэйг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 3 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 3 цаг 36 мин Долгион бид хоёр 3 цаг 42 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 4 цаг 3 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 5 цаг 14 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 7 цаг 18 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 7 цаг 20 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 7 цаг 20 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 7 цаг 21 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 7 цаг 22 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 7 цаг 23 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 7 цаг 24 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 7 цаг 25 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 7 цаг 26 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 7 цаг 27 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 7 цаг 27 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 9 цаг 45 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 10 цаг 17 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 10 цаг 37 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 13 цаг 19 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top