x

Н.Батбаяр: "Чингис бонд" орж ирээгүй бол долларын ханш 10,000 гарах байсан

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Хөгжлийн банкны сонсголд оролцож, "Чингис бонд", "Гудамж" төсөлтэй холбогдуулан асуултад хариулав. Тэрээр сонгсголыг удирдаж буй Б.Энхбаяр, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын асуултад маш оновчтой хариулж, далимд нь эрх баригчдыг чадварлагаар шүүмжилж байсан тул сүүлдээ завсарлага авч, хүчээр сонсголыг зогсоосон юм. 

Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр "2012 онд дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ огцом унаж эхэлсэн. Энэ үед Монгол Улсыг хүнд байдал хүлээж байсан учраас санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй гэж үзээд Чингис бондыг босгосон. Бонд босгоход цаг хугацаа их чухал байдаг. Хэзээ бонд босгохоос ихээхэн хамаардаг. Ямар үйл явдал болж байгаа үед бонд босговол хүү нь бага байх вэ талаар судалсны үр дүнд хийсэн. Хамгийн сүүлд босгосон бонд 8.65 хувийн хүүтэй боссон.

Би Хөгжлийн Банкны сонсголыг ойлгохгүй байгаа. Саяхан боссон бонд бол энэ сонсголын үр дүн юм. Дэлхийн хөрөнгө оруулагчид манайхыг ингэж үнэлж байна. Хоёрдугаарт бэлэн болсон төсөл ч байгаа, бэлэн болоогүй ч байгаа. Эхлээд мөнгө бий болгож ажиллая гэсэн үндэс дээр энэ төсөл боссон. Тэгээд Эгийн голын усан станц гэх томоохон төсөл хөтөлбөрүүд эхэлсэн. Аливаа бүтээн байгуулалт хийгдэхийн тулд заавал зураг төсөл явагддаг. Энэ бүхэнд өөрсдийн хугацаа шаарддаг учраас эхлээд мөнгөө босгоод дараа нь ажлаа хийсэн. Хүүний хувьд жилд 70 сая ам.долларыг төлж байсан.  Би тооцоолж үзэхэд 2013 онд мөнгө босговол илүү өндөр хүүтэй болно. 2012 онд илүү бага хүүтэй босно. Энэ хүүнийхээ зөрүү дээр ашгаа хийчих юм байна хэмээн тооцоо хийсэн.  

Хөгжлийн Банк дээр анх 580 сая доллар орж ирсэн. Тэр менежментийг Солонгосчууд хийхдээ зээл олгохгүй, байршуулахгүй байсаар байгаад алдагдал хүлээсэн. 

Хөгжлийн Банканд доллар орж ирсний дараа Монголбанктай хамтран найман хувийн зээлийг бий болгосон. Орон сууцны найман хувийн зээл бол Чингис бондын үр дагавар юм. Доллартой босон учраас бид төгрөг нийлүүлэх бололцоотой болсон. Ингэснээр Монголчууд 10, 20 хувийн хүүгээс 8, 6 хувийн хүүгээр байртай бололцоо бүрдсэн. Төгрөг нийлүүлэх асуудал дээр Монголбанкны ерөнхийлөгчтэй яагаад зоригтой орсон бэ гэвэл 2012 онд Монголын гадаад худалдаа хоёр тэрбум долларын алдагдалтай байсан. Энэ бол долларын ханш муудна гэсэн үг. Судалгаа хийж үзэхэд 2014 он гэхэд манай гадаад худалдаа нэмэхтэй болно гэж тооцоолсон. Тиймээс бид экспортыг дэмжих, импортыг орлох зүйлд хөрөнгө оруулалт хийсэн. 

Хэрэв Чингис бонд орж ирээгүй бол долларын ханш 10,000 гарах байсан. Хамгийн харамсалтай зүйл бол төмөр зам баригдаагүй юм. Төмөр замд зориулаад 200 сая доллар өгсөн. Хэрэв баригдсан бол тэрбумаар нь ууталж байх ёстой. Одоо байгаа төмөр замууд бүгд бүдүүн учраас Хятад руу гарч чадахгүй байгаа. 

Намайг Эдийн засгийн хөгжлийн сайд байх үедээ олон тэрбум долларыг гараараа савируулаад, хууль дүрэм зөрчсөн юм биш үү гэж байна. Тийм зүйл байхгүй ээ. Би сайд байхдаа мөнгө олж ирсэн. Эдийн засгийн хөгжлийн яам бол мөнгө олж ирдэг болохоос зарцуулдаггүй. Мөнгө гарахдаа УИХ, Засгийн газрын тогтоолоор явсан. Хэрэгжилтийг салбарын яамд хариуцсан. Манайх зөвхөн Гудамж төслийг хариуцсан. Бусад нь тоогоогүй болохоор би өөртөө авсан" гэсэн юм. 

Мөн энэ үеэр Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Та надтай холбоотой юм яриад байх уу. 2016 онд Хөгжлийн Банкны шалгалтын дүн гарсны дараа Төрийн ордонд таарчхаад долоон үеэр чинь хараана гэж хэлж байснаа санаж байна уу" гэхэд сайд асан Н.Батбаяр "Үгүй. Би хүнийг хараадаггүй. Та бид хоёр их хурлын индэр дээр ярьж байгаа гэдгээ мартмааргүй байна" хэмээн хариулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 3 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 3 цаг 39 мин Долгион бид хоёр 3 цаг 45 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 4 цаг 6 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 5 цаг 17 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 7 цаг 21 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 7 цаг 22 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 7 цаг 23 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 7 цаг 24 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 7 цаг 25 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 7 цаг 26 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 7 цаг 27 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 7 цаг 28 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 7 цаг 29 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 7 цаг 29 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 7 цаг 30 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 9 цаг 48 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 10 цаг 20 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 10 цаг 40 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 13 цаг 21 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top