x

Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа АН, дотроо хагарахад бэлэн байгаа МАН

Саяхан АН-ын даргын сонгуульд өрсөлдөж, Л.Гантөмөрт ялагдал хүлээсэн УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн ярилцлага toim.mn-д нийтлэгджээ. Тэр энэ удаагийн ярилцлагаараа Монголын улс төрийн нөхцөл байдал, улс төрийн намуудын бодит төрхийг ямар ч цензур, шүүлтүүргүйгээр байгаагаар нь хэлсэн байна. Багагүй хугацаанд бодож, төлөвлөж байж өгсөн түүний энэ удаагийн ярилцлага эмэгтэй хүнийх нь талаас харвал эрэгтэй улстөрчдийн толгой дээр "цахиур хагалахаар" зүйлүүдийг хэлсэн байна. Ялангуяа эрх баригч МАН-ын тухай...

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч З.Нарантуяа энэ тухай,

"Сонгуулийн тогтолцоо, төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим буруу байгаа нь  асуудлын гол шалтгаан юмаа. Улс төрийн намуудын “хувьчлагдсан байдал” ч нөлөөлж байна. Намууд одоогийн бүтэц,бүрэлдэхүүнээрээ цаашаа явах боломжгүй, үйл ажиллагаа, дотоод соёл нь нийгмээс хол хоцорч байна. Магадгүй, бүх намуудыг татан буулгаж, шинээр эхлүүлэх цаг ч болсон байж мэднэ.

Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа нь АН болохоос биш дотроо хагарахад бэлэн байгаа нь МАН. АН-ын хямрал нийгмийн хор хөнөөл багатай. Ялгарч, шүүгдээд, цэвэрлэгдэх процесстоо явж байна. Харин эрх барьж байгаа нам хуваагдаж, зөрчилдөх нь төрийг гацаах, сульдаах аюултай. М. Энхболдыг огцруулсан 2018 оны өвлийг хүмүүс мартаагүй байх. 6 жилийнхээ хугацаанд УИХ-ын үйл ажиллагааг 45 хоног гацааж, Засгийн газраа 4 удаа сольчихсон, сайд болж үзээгүй гишүүн бараг үлдээгүй, Ерөнхий сайд нь хэзээ ч огцорч болзошгүй хэврэг суудалд “намайг дэмждэг Парламенттэй болмоор байнаа” гээд сууж байна. УИХ нь Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмждэггүй, Ерөнхий сайдаа УИХ нь дэмждэггүй, Ерөнхийлөгчийн засаглалтай улс шиг байна шүү дээ.

Энэ бол бусад намууддаа орон зай өгөхгүй, сонгуулийн хуулиар шахсаар байгаад зөвхөн бүртгэлийн гэрчилгээ, тамгатай нь үлдээсний гор юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд Хүрэлсүхийн Засгийн газрын үеэс АН-ыг жижиг намуудын  хэмжээнд хүртэл бутаргах бодлого амжилттай хэрэгжиж байгаагийнх нь үр дагавар гэж хатуухан хэлмээр байна. Нам намаа хувьчилж авах гэж дотроо алалцаж, энэ их тэмцэл зодоон, өшөө хорсол нь төрийг бусниулж байгааг ард түмэн нийтээрээ ойлгож байгаа байхаа. Үүнийг олон намын оролцоотой, хүчтэй сөрөг хүчинтэй, тэнцвэр хадгалсан эрүүлжиж байгаа Парламент л засч чадна" хэмээн ярьжээ.

Дашрамд сануулахад, нийтлэгдсэн даруйдаа шуугиан тарьж, эрх баригч намын лидерүүдийн толгой дээр "цахиур хагалсан" ярилцлагын эзнийг Л.Гантөмөрийн багт орж, АН-ын "генсек"-ээр томилогдож магадгүй гэсэн багахан айдас, бас заримд нь хүлээлт улс төрийн хүрээнд үүсээд байгаа нь ч нууц биш. Гэвч энэ бол Улсын дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж авсны дараа тодорхой болох зүйл. Харин одоогоор С.Эрдэнээс томилогдсон өмнөх генсек Г.Өнөрбаяр энэ албан тушаалд ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 6 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 6 цаг 34 мин Долгион бид хоёр 6 цаг 40 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 7 цаг 1 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 8 цаг 12 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 10 цаг 16 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 10 цаг 18 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 10 цаг 18 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 10 цаг 19 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 10 цаг 21 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 10 цаг 21 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 10 цаг 22 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 10 цаг 23 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 10 цаг 24 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 10 цаг 25 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 10 цаг 25 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 12 цаг 43 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 13 цаг 15 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 13 цаг 35 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 16 цаг 17 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top