x

С.Одонтуяа: Шийдэгдээгүй олон асуудал сонгуулийн тогтолцооноос болсон нь үнэн

БАЙР СУУРЬ: Сонгуулийн тогтолцоог яаж өөрчлөх вэ?

УИХ-ын ээлжит сонгууль 2024 онд болно. Үүнтэй холбогдуулан парламентад суудалтай намуудын төлөөллөөс Сонгуулийн хууль, сонгуулийн тогтолцооны талаарх байр суурийг нь сонирхжээ.

МАН /Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан/:

-Манай нам байр сууриа 2022 оны тавдугаар сард илэрхийлж байсан. Үндсэн хуульдаа тодорхой хэмжээний өөрчлөлт хийж, парламентын гишүүний тоог нэмэгдүүлэн, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх замаар иргэдийн саналыг гээхгүй байх нь зүйтэй. 

Мөн гишүүдийн тоог нэмэгдүүлж, парламентын төлөөлөх чадвар сайжирснаар энгийн иргэдийн төлөөлөл парламентад сууж, төлөөлж чадах боломжийг бий болгох нь юу юунаас илүү чухал юм байна гэж үзэж, байр сууриа илэрхийлсэн. 

Мажоритар тогтолцоог маш олон жил ард түмэн шүүмжилсээр ирсэн байдаг. Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлын үндэс нь энэ байхыг үгүйсгэхгүй. 

Учир нь нэг тойрог дээр очоод өрсөлдөж байгаа өрсөлдөгчдийн хамгийн өндөр саналыг авсан хүн парламентын гишүүнээр сонгогддог. Хамгийн олон санал авч байгаа нь буюу сонгуулийн хуучин хуулиар сонгогчдын 25 хувиас дээш санал аваад гишүүн болдог.

Гэтэл цаана нь 75 хувийг нь төлөөлөх төлөөлөгч парламентад алга байгаа нь сул тал. Иймд энэ сул талыг эрх баригч намын зүгээс арилгая, парламент олон иргэнийг бас олон түвшний иргэдийг төлөөлөх чадамжтай байх ёстой.

Нөгөө талаар олон намын оролцоог хангасан парламентын тогтолцоог бий болгож байж, нийгэмд үүсэж байгаа олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа.

АН /УИХ-ын гишүүн С.Одонтуяа/:

-Сонгуулийн тогтолцоо нь хуулиараа 2023 оны долдугаар сарын 1-ний дотор батлагдсан байх ёстой.

Монгол Улсад шийдэгдээгүй үлдсэн улс төр, эдийн засаг, нийгмийн олон асуудал байгаа нь сонгуулийн хуулиас болж байгаа нь үнэн. Хөгжлийн талаар УИХ-ын гишүүд ажилладаг байх ёстой. Орон нутгийн хөгжлийн аймгууд нь хийж чадна. Монгол Улс нийтдээ яаж хөгжих вэ, цаашлаад бүс нутагтаа яаж бид том тоглогч болох вэ, эрчим хүч, байгаль экологийн чиглэлд яах вэ гэдгээ бодох хэрэгтэй. 

Манайх маш их зэсийн, нүүрсний баялагтай, газрын ховор элементүүдтэй ийм улс орон бол дэлхийд хөгжлөөрөө даналзаж байх ёстой. 

Швед, Финланд гээд хурдацтай хөгжиж байгаа, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээ нь өндөр орнуудыг харахад голчлон 100 хувь пропорционал байдаг.

Манай улсад 100 хувь пропорционал байх нь арай тохирохгүй байх. Учир нь, бид эхлээд улс төрийн намуудаа төлөвшүүлэх хэрэгтэй. Иймд холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, мажоритар ба пропорционалтай хослуулах. Пропорционал тогтолцооны сайн тал нь улс төрийн намууд төлөвшдөг. Бүгд нэг завин дээр суудаг, үзэл баримтлал ярьдаг, түүнийгээ ард түмэндээ танилцуулдаг. Бид Засгийн эрхийг авбал хөгжлөөр замнана, эдийн засаг ийм байна, нийгмийн асуудал нь ийм байна гэдэг нь пропорционал тогтолцоон дээр л гарч ирнэ. 76 жижиг мажоритар дээр хөгжил нэг их ярьдаггүй. 

ХҮН /УИХ-ын гишүүн Т.Доржханд/:

-УИХ-ын гишүүний хувьд, мөн ХҮН намын даргын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд сонгуулийн тогтолцоог өөрчил, парламентын тогтолцоогоо бэхжүүл гэх байр суурьтай байгаа.

Тогтолцооны тухай асуудлыг тодорхой болгоод Үндсэн хуульдаа хийж цоожлохгүй бол сонгууль бүрийн өмнө дүрмээ өөрчилдөг. Эрх барьж байгаа нам өөртөө зориулж, "дуугаа захиалдаг" энэ байдлаас болж, иргэдийн нийтийн төлөөлөл хангагдахгүй байна. 

Нийт гишүүний 50 хувь нь пропорционал хэлбэртэй буюу нэг тойргоос сонгогддог байх нь зөв. Тэд нар нь хөгжлийн бодлого ярьдаг, бодлогыг санхүүжүүлэхийн төлөө кнопоо дардаг байх ёстой. Монгол Улсын онцлог нь газар нутаг томтой, хүмүүсийг төлөөлөхөөс гадна газар нутгийг төлөөлөх онцлогтой гэж судлаачид ярьж байгаа. Иймд үлдсэн 50 хувь нь 21 аймгаа төлөөлөх мажоритар тогтолцоо байж, холимог системээр явах нь зөв. 

Өнөөдрийг хүртэл 30 жилийн хугацаанд нийт эдийн засаг 13-14 дахин өссөн бол Монгол Улсын төсөв 55-60 дахин өслөө. 30 гаруй тэрбум ам.долларын өртэй. Улсынхаа эдийн засгийг 2-3 нугалах хэмжээний өр гэсэн үг. Төсөв халамжийнх болсон. 

Тойргоос хамаарахгүйгээр ирээдүй үе рүүгээ чиглэсэн бодлого явуулахгүйгээс болоод зөвхөн өнөөдрийн иргэдээс санал авах нь чухал гээд төсвөө тэр чигээр нь халамж болгоод, тойрог бүрд соёлын төв, угтах үдэх хаалга гээд барьсаар байгаад энэ улс хөгжихөө байлаа. Төсвийн үр ашгийн үзүүлэлтээр Африкийн улсуудын дараа орчихлоо, бодит байдал нь энэ. 

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 7 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 7 цаг 24 мин Долгион бид хоёр 7 цаг 31 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 7 цаг 52 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 9 цаг 3 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 11 цаг 6 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 11 цаг 8 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 11 цаг 9 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 11 цаг 9 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 11 цаг 11 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 11 цаг 11 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 11 цаг 12 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 11 цаг 13 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 11 цаг 14 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 11 цаг 15 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 11 цаг 16 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 13 цаг 34 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 14 цаг 6 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 14 цаг 26 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 17 цаг 7 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top