УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ.
Тэрээр нэгдүгээр сарын 30-нд бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ бичсэн бөгөөд энэ тухайгаа өнөөдөр өөрийн нүүр хуудастаа мэдээлжээ.
Гишүүн Ж.Мөнхбат ээжийнхээ эрүүл мэндийн асуудал болон сүүлийн хугацаанд түүнийг зохион байгуулалттай гүтгэж буй гэх асуудалд холбогдуулан, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэх хүсэлтээ өгсөн байна.
УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ татгалзсанаар нэр холбогдсон зарим асуудлын хүрээнд хуулийн байгууллагад шалгуулах боломжтой болно. Нүүрсний хулгайн гэх хэргийн хүрээнд түүнийг яллагдагчаар татаад байгаа билээ.
Дашрамд, түүний хүсэлтийг УИХ-аар хэлэлцэх ба Хаврын чуулган гуравдугаар сард эхлэх товтой байна.