x

А.Бямбажаргал: Иргэдийн оролцоог сайтар хангаж, хууль дээдлэх суурь зарчмуудад нийцүүлэн хууль батлах ёстой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Намрын чуулганы сүүлийн өдөр УИХ-аас батлагдсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх А.Бямбажаргал "УИХ-аас олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль үүнийг дагалдуулан нэр бүхий дөрвөн хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуулиудыг 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр эцэслэн баталсныг та бүхэн мэдэж байгаа.

УИХ-ын дарга эдгээр хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр ёсчилж ЕТГ-т нэгдүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, эдгээр хуулийг ирүүлсний дараа Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг.

Энэ хүрээнд нэр бүхий хуулиудад дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавьж байгаа.

Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьж хэлэлцэж эхэлснээс хоёр хоногийн дотор уг хуулиудыг баталсан. Энэ баталсан байдал нь иргэд олон нийтийн оролцоог хангаагүй, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн саналыг аваагүй. Үндсэн хуулийн 26.2 дахь хэсэгт заасан иргэд, байгууллага бусад хуулийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид уламжилна, Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн. Энэ зөрчил нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэг дэх ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа.

Үндсэн хуулийн 19.1-т төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээдэг. Мөн Үндсэн хуулийн 19.3-т хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж заасан байдаг. Энэ хүрээнд цаашид УИХ хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хууль тогтоомжийг батлахдаа хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдийн оролцоог сайтар хангаж, хууль дээдлэх суурь зарчмуудад нийцүүлэн батлах ёстой гэж үзэж байна.

Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрх нь хуульд хориг тавих. Хуульд хориг тавих хугацаа хэрхэн зохицуулагддаг талаар мэдээлэл өгье. 

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45.5 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч хуулийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай. Уг хуульд хориг тавих сүүлийн өдөр хоёрдугаар сарын 1-ний өдөр дуусах юм. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 26-нд Ерөнхийлөгч хүлээн авсан.

Хуулийг дагаж мөрдөх хугацааг хууль тогтоогч батлахдаа 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр буюу Ерөнхийлөгчийн хориг тавьж болох Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдах байдлаар зохицуулсан байгааг хэлье" гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хуулиудын 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ эцэслэн баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 7 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 7 цаг 44 мин Долгион бид хоёр 7 цаг 51 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 8 цаг 12 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 9 цаг 23 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 11 цаг 26 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 11 цаг 28 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 11 цаг 28 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 11 цаг 29 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 11 цаг 31 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 11 цаг 31 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 11 цаг 32 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 11 цаг 33 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 11 цаг 34 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 11 цаг 35 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 11 цаг 36 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 13 цаг 54 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 14 цаг 26 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 14 цаг 46 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 17 цаг 27 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top