x

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн ЭХ ХУВЬ

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батлав.

Хуулийг төслийг нэгдүгээр сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлж, нэгдүгээр сарын 20-нд эцэслэн баталснаар хамгийн богино хугацаанд батлагдсан хуулийн нэг болгож байна.

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр анх өргөн мэдүүлсэн төсөлд зарим өөрчлөлт хийхээр болсон. Тодруулбал, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн

  • 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг “хүнийг заналхийлэх, амиа хорлох, бие махбодод нь гэмтэл учруулахыг уриалсан, сурталчилсан;" гэж,

  • 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтыг “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан;” гэж өөрчлөн найруулах Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Түүнчлэн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал дээрх хуулийн төслийн 6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно хэмээснийг хассан гэдгийг мэдэгдэв.

Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн нэг нь болох Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн  1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 22.2.5 дахь заалтыг “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.1.7-д зааснаас бусад агуулга бүхий зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэхдээ хуульд заасны дагуу зохих арга хэмжээ авах бөгөөд уг арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн, Кибер аюулгүй байдлын зөвлөл тогтоох” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.3 хувь дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Уг хуулийн цахим эх хувийг бүрэн эхээр нь уншигч та бүхэнд танилцуулъя. 

Доорх хуулийн төсөл нь УИХ-д анх өргөн мэдүүлсэн хувилбар бөгөөд дээр дурдсан өөрчлөлт агуулагдаагүй байгааг онцолъё.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 9 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 9 цаг 53 мин Долгион бид хоёр 9 цаг 59 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 10 цаг 20 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 11 цаг 31 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 13 цаг 35 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 13 цаг 36 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 13 цаг 37 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 13 цаг 38 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 13 цаг 39 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 13 цаг 40 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 13 цаг 41 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 13 цаг 41 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 13 цаг 42 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 13 цаг 43 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 13 цаг 44 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 16 цаг 2 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 16 цаг 34 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 16 цаг 54 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 19 цаг 35 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top