Цахим хөгжлил, харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэж дууслаа.
Зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хураалт явуулж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Намын бүлгүүдийн хамтарсан ажлын хэсгийн гишүүд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хүний эрхийн болон үзэл бодлоо илэрхийлэх тухайд зөрчил байгаа эсэхийг хянан үзэх хэрэгтэй. Улмаар гуравдугаар сарын 15-нд хаврын чуулганаар уг хуулийг хэлэлцэх чиглэл өгч байна" гэлээ.