Завсарлагын хугацаа дуусаж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хураалт явуулж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах нэртэй хууль дээр АН-ын бүлэг хоёр удаа завсарлага авч хэлэлцлээ. Дэмжих боломжгүй гэдэг байр суурьтай байна. Бид нарын хувьд дахин завсарлага авах боломжгүй байна. Гурван өдрийн завсарлага авахыг хүссэн боловч УИХ-ын дарга гурван цагийн завсарлага өглөө.
Олонхи асуудлаа шийдээд явах байх. Ер нь үзэл санааны хувьд нийгмийн аливаа асуудлыг хаалттай болгох нь түр зуурынх байдаг. Үүний цаана илүү том сөрөг үр дагаврууд гардаг нь байгалийн жам.
Ардчилсан намын бүлгийн хувьд иргэдийн үг хэлэх, мэдээлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд тодорхой хэмжээнд халдаж байгаа хуульд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байна" гэлээ.