Ардчилсан Намын ҮБХ-ны ээлжит бус хурал өнөөдөр болж, намын даргаар Л.Гантөмөрийг сонгогдлоо.
Хуралд Үндэсний Бодлогын хорооны 300 гаруй гишүүн оролцсон бөгөөд 293 нь саналын эрхтэй байлаа.
Санал хураалтын дүнг танилцуулбал,
- БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр 152
- Сангийн сайд асан С.Баярцогт 129
- УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа 12 санал тус тус авчээ.
Одоо намын Их хурлаар Л.Гантөмөрийг батламжилж, Ардчилсан Намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлэх юм.