Ардчилсан Намын ҮБХ-ны ээлжит бус хурал өнөөдөр болж байна. Өнөөдрийн хурлаар АН-ын даргыг сонгох юм.
Намын даргад нэр дэвшигч З.Нарантуяа мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Тэрээр "Намын нийт гишүүний тал нь эмэгтэйчүүд байдаг. ҮБХ-ны 76 гишүүн нь эмэгтэйчүүд тул тэднийг төлөөлөн нэрээ дэвшүүлсэн. АН-ын одоогийн байдал манай улсын улс төрийн намын төлөвшлийг ил тод харуулж байна. МАН эрх баригч нам болоод сөрөг хүчнийхээ хүчийг сулруулах биш харин ч хамтдаа өрсөлдөх ёстой байсан ч тэгсэнгүй.
Ардчилсан нам олон фракцаас бүрдсэн нам байв. Гэвч фракц тус бүрийн эрх ашгийн улмаас нам хүнд байдалд орсон. Би намын дарга болбол олон фракцын эсрэг байна. 2024 онд өөрийнхөө тойргоос УИХ-ын гишүүнд өрсөлдөнө" гэлээ.