x

“Дарханы арьс, ширний цогцолбор” төслийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар “Дарханы арьс, ширний цогцолбор” төслийн хэрэгжилтийн явцын талаар салбарын сайдын мэдээлэл сонсохоор байв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын Байнгын хорооны 08 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн юм. Ингээд өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Монгол УИХ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.5-д “Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд холбогдох Засгийн газрын гишүүний мэдээлэл, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тайлан, мэдээллийг сонсох эрхтэй” гэж заасны дагуу “Дарханы арьс, ширний цогцолбор” төслийн хэрэгжилтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын  мэдээллийг хуралдааны эхэнд сонсоно гэж танилцуулав.

Мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг хийв. Тэрбээр, “Дарханы арьс, ширний цогцолбор” байгуулах төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкнаас нийт 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бонд хэлбэрээр авсан. Нийт 180 га газарт төлөвлөлт хийж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 15 хувь, “Саравай” ХХК нь 85 хувийн хувьчлалаар “Дарханы арьс, ширний цогцолбор” орон нутгийн өмчит компанийг байгуулсан. “Саравай” ХХК-иас “Лидер Капитал” ХХК-нд санхүүжилтийг бүрэн шилжүүлсэн. “Лидер Капитал” ХХК нь дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, цахилгаан хангамж зэрэг бүтээн байгуулалтын ажилд дөрвөн аж ахуйн нэгжид мөнгө шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/10кВ-ын дэд өртөөний ажил 85 хувьтай, цэвэрлэх байгууламж 50.6%, ус, дулаан дамжуулах шугам 52.1%, үйлдвэрүүдийн гадна дулаан, усан хангамж ариутгах татуургын хос шугам 62.6%, технологийн уур үүсгэгч 14.8 хувьтай байна. “Дарханы арьс, ширний цогцолбор” ОНӨХХК-ийн ажлын гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт гарсан. Дүгнэлттэй холбогдуулан хэд хэдэн зөрчилтэй асуудал гарсан. Тухайлбал, Хөгжлийн банкны барьцаанд байгаа газар, зарим дэд бүтэц, тоног төхөөрөмж, түүнээс олох орлого зэрэг санхүүгийн зөрчил. Мөн орон нутгийн өмчийн компани эсэх нь тодорхойгүй, тухайн ажлууд нь сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлүүд дээр хийгдсэн зэрэг эрх зүйн зөрчил байгаа юм. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монгол Улсын Хөгжлийн банк хооронд салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь хувийн хэвшлийн гүйцэтгэсэн дэд бүтцийн ажлыг хэрхэн шилжүүлэх талаар санал боловсруулахаар ажиллаж байна гэлээ.

Дэд сайд М.Ганхүлэг үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх “ДАШЦББ” ТӨХХК-ний бэлтгэл ажлын явцын талаар танилцуулав. Дэд сайдын мэдээлснээр 25 га газарт байгуулах төслийн ТЭЗҮ-г боловсруулж дууссан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулсан ба 5 үйлдвэр, 2 агуулахын зураг төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна гээд 2024 он гэхэд 3 үйлдвэр (үхрийн шир боловсруулах үйлдвэр, ямааны арьс боловсруулах үйлдвэр, хонины арьс боловсруулах үйлдвэр), цэвэрлэх байгууламж, агуулахыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэв.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн гэсэн хоёр компани нэг төсөл дээр өрсөлдөж байгаа нь улс орон хөгжихгүй байгаагийн жишээ юм. Энэ хоёр компанийн зөрчлөөс болж төр хохирч байна гэж шүүмжлэв.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тоот тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн тус тогтоолын төслийг Байнгын хорооны дарга уншиж танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тоот тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулахаар тогтов.

2.“Дархан арьс ширний цогцолбор” орон нутгийн өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, төсвийг хууль хяналтын байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагаар шалгуулж, гаргасан дүгнэлтэд үндэслэн хуулийн дагуу шийдвэрлэх, эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэлтэй үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дээрх цогцолбортой ижил төстэй тусдаа дэд бүтэц бүхий төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах шийдвэрийг гарган техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулж байгааг анхаарах;” гэж тусгахаар болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 7 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 7 цаг 52 мин Долгион бид хоёр 7 цаг 58 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 8 цаг 19 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 9 цаг 30 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 11 цаг 34 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 11 цаг 35 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 11 цаг 36 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 11 цаг 37 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 11 цаг 38 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 11 цаг 39 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 11 цаг 40 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 11 цаг 40 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 11 цаг 41 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 11 цаг 42 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 11 цаг 43 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 14 цаг 1 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 14 цаг 33 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 14 цаг 53 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 17 цаг 34 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top