Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Тэгвэл Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга "Пирамид-Орд" ХХК-тай холбоотой асуудлаар маргаашийн сонсголд гэрчээр дуудсан байна. Энэ талаар Хөгжлийн Банкийг хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэллээ.
Нотлох баримтыг шинжлэх сонсгол өнөөдрийн байдлаар 30 гаруй зээлдэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцээд байна.