x

“Ухаалаг засаг II төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг II төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг II төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.1-д заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүсье гэлээ.

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар: 

Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-аас гаргадаг “Иргэдийн цахим оролцооны индекс”-ээр Монгол Улс 2022 оны байдлаар 74 дүгээр байрт, “Дижитал өрсөлдөх чадварын индекс”-ээр 62 дугаарт байрт, Олон Улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-аас гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр 120 дугаар байрт тус тус орсон байгаа нь манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, авлигыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ (E-Mongolia) системд төрийн 71 байгууллагын 817 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, “Ухаалаг газрын харилцааны систем (еgazar.gov.mn)”-ийг идэвхжүүлэн  156.0 мянга гаруй иргэнд үйлчилгээг хүргүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 502,933 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхийн чипт суулгаж олгосон байна.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран 2015-2022 оны хооронд хэрэгжүүлсэн “Ухаалаг засаг I төсөл”-ийн хүрээнд харилцаа холбооны дэд бүтэц, инновац үйлдвэрлэл, нээлттэй өгөгдлийг хөгжүүлэн, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, Төрийн цахим үйлчилгээний тасралтгүй, аюулгүй байдлыг хангах хүрээнд 12 байгууллагын 112 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэн, хуулийн этгээдээс гарах зардлыг 48.4 тэрбум төгрөгөөр хэмнэж, 11-11 төвд хүлээн авах дуудлагын тоо 3 дахин нэмэгдсэн. Монгол Улсын төрийн цахим мэдээллийн 80 хувийг хадгалдаг “Үндэсний дата төв” /УТҮГ/-ын серверийн өрөөний багтаамж, сүлжээний хүчин чадлыг 2 дахин, өгөгдлийн сангийн багтаамжийг 3 дахин нэмэгдүүлж, төрийн өмчит анхны Нөөц дата төвийг ашиглалтад оруулсан аж.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг хангах хүрээнд “Ухаалаг засаг II төсөл”-ийг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Цахим үйлчилгээний үр ашиг, хэрэглээг сайжруулах, дижитал ур чадварыг дээшлүүлэх, дижитал технологид суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд нийт 25 багц арга хэмжээг үндсэн 3 зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Төслийг 2023 – 2027 онд буюу 5 жилийн хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлэх бөгөөд “Ухаалаг засаг II төсөл”-ийн хүрээнд Дижитал шилжилтийн кибер аюулгүй байдлыг хангах, өндөр хурдны интернэтийн сүлжээг өргөтгөх эрх зүйн орчныг дэмжих, Үндэсний дата төвийг үндэсний клауд буюу үүлэн тооцооллын платформ (ҮТП) болгон шинэчлэх, Ил тод байдлыг хангах, авлигыг бууруулах зорилго бүхий системүүдийг хөгжүүлж, шинэчилж,  нэвтрүүлэх. (худалдан авах ажиллагааны цахим портал, тусгай зөвшөөрлийн нэгдсэн систем, хөрөнгө, орлогын  мэдүүлгийн системийн 2-р үе шат), Үндэсний аялал жуулчлалын порталыг хөгжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн цахимжуулах,   Засгийн газрын шийдвэрийн цахим мэдээллийн сан үүсгэх, лавлагаа өгөх үйл ажиллагааг цахимжуулах зэрэг ажлууд багтсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 6 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 6 цаг 38 мин Долгион бид хоёр 6 цаг 44 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 7 цаг 5 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 8 цаг 16 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 10 цаг 20 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 10 цаг 21 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 10 цаг 22 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 10 цаг 23 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 10 цаг 24 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 10 цаг 25 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 10 цаг 26 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 10 цаг 26 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 10 цаг 27 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 10 цаг 28 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 10 цаг 29 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 12 цаг 47 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 13 цаг 19 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 13 цаг 39 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 16 цаг 20 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top