АН-ын Үндэсний Бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хурлаас гаргасан журмын дагуу намын даргад нэр дэвшигч нарыг өнөөдөр бүртгэлээ.
Өнөөдөр 20:00 цагт бүртгэл дууссан ба АН-ын даргад албан ёсоор дөрвөн хүн нэрээ дэвшүүлэв.
Сангийн сайд асан С.Баярцогт, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар нэрээ дэвшүүлснийг АН-ын даргыг сонгох ҮБХ-ны Сонгуулийн хороо албан ёсоор бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэхийг гардууллаа.
Маргааш өглөө АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, үргэлжлүүлэн АН-ын Их хурал хуралдаж шинэ даргаа сонгох юм.