АН-ын Үндэсний Бодлогын хороон өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хурлаас гаргасан журмын дагуу намын даргад нэр дэвшигч нарыг өнөөдөр бүртгэж байна. Бүртгэл 20:00 цагаас дуусах юм.
БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, гишүүн асан Л.Гүндалай нар АН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлээд байна.
Нэгдүгээр сарын 19-н буюу маргааш АН ээлжит бус Их хурлаа Төрийн ордонд хийхээр товлосон байгаа. Тус хурлаар олонхын санал авсан нэр дэвшигчийг их хуралд оруулж батламжлуулах ба батламжилсан намын даргын нэрийг Дээд шүүхэд хүргүүлэх юм байна.