АН-ын Үндэсний Бодлогын хороон өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хурлаас гаргасан журмын дагуу намын даргад нэр дэвшигч нарыг өнөөдөр бүртгэж байна. Бүртгэл 22:00 цагаас дуусах юм.
Энэ цаг үетэй зэрэгцэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудсаараа өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр "Боломж олгоё, тэд чадна. Хөөе, Эрдэнээ, Баттулгаа! Би ч орно. Гурвуулаа хол байя. Жолоогоо татъя. АН-ын ҮБХорооны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог ээ. Элдэв тайлбар, шалтгаан, оролцоо энд илүүц. Гишүүддээ итгэе. Боломж олгоё. Тэд чаднаа. Ардчилалтай, хүчирхэг Ардчилсан Нам Монголд хэрэгтэй. Цэг..." гэжээ.