x

Н.Болдбаатар: Ерөнхийлөгчийг улсын төсөвт бүхэлд нь хориг тавина хэмээн найдаж байна

Ардчилсан Намаас өчигдөр 2023 оны төсөв болон хүний эрх, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийсэн билээ. 

Энэ үеэр Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Болдбаатар "Сүүлийн хоёр жил хүний эрхтэй холбоотой асуудал ихээр хөндөгдөх болсон. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудан, доройтож байна. Жилээс жилд өрхийн орлого буурч байгаа. 2020 оны сонгуулиар МАН татвар нэмэхгүй гэсэн боловч өнгөрсөн хугацаанд нэмсэн.

Монгол Улсын Засгийн газар ирэх жил 17 их наяд төгрөгийн татварыг төвлөрүүлнэ гэсэн байгаа. Орлого, зарлагыг маш өндөр тавьсан төсөв батлагдсан. АН-аас арваннэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан бүрэн эрхийнхээ хүрээнд 2023 оны төсөвт бүхэлд нь хориг тавих шаардлагыг өгсөн.

2,900 ам.доллароос дээш орлоготой хүнийг хэт өндөр орлоготой хэмээн үзэж байгаа. Орлогыг нэмж, зарлагыг ихэсгэнэ гэдэг бол үндсэндээ 2023 онд татвар нэмнэ гэсэн үг. Төрийн мөнгө гэж байхгүй. Татварын мөнгийг нэмнэ гэдэг нь ард түмний орлогыг хумина гэсэн үг. Тухайлбал, нэг халааснаас нь мөнгө аваад нөгөө халаасыг нь тодорхой хэмжээний байдлаар дэмжинэ гэдэгтэй адил зүйл. Монгол төгрөгийн ханшийг ам.доллартой харьцуулах юм бол шалан дээр унасан байдалтай байна. Иймд Монгол Улсын төсөв, эдийн засагтай холбоотой асуудлууд үнэхээр хэрээс хэтэрч байна.

Цахим гав гэсэн нэрийдлээр үндсэн хуулиар олгогдсон хүний эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хааж байна. Монгол Улсын Засгийн газрыг шүүмжилсэн иргэн болгонд цахим гав зүүлгэж, үг үзэл бодол илэрхийлэх эрхийг нь хорих боллоо. Мөн таван залууд ял өгсөн асуудал гарсан. Гэвч энэхүү асуудлын цаана зөвхөн таван залуу биш. Маргааш ч ялгаагүй үзэл бодлоо илэрхийлсэн хүн болгоныг барьж хорино. Тийм учраас Монголын залуус үзэл бодлоороо нэгдэж уг таван залууг ард иргэдийн өмнөөс бүрэн хамгаалах ёстой. Өдрөөс өдөрт амьдрал хэцүү болж байгаа тул чимээгүй байж болохгүй.

АН 2012-2016 онд төр барилцаж байсан. АН тодорхой хугацаанд засаг барьж байхдаа АН-ыг шүүмжилсэн иргэдийг шүүхээр яллаж байгаагүй юм байна. АН-ын нэр хүндийг хамгийн их өр тавьсан, ард түмний амьдралыг доройтуулсан зэргээр байнга харлуулдаг. Монгол Улсын өрийг 2015 онтой харьцуулахад 20 хувиар нэмэгдсэн. Иргэн болгон 30 сая төгрөгийн өртэй болсон. Бид өрийг өрөөр дарах юм уу.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан одоо ч МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хийж байна. МАН-ын тал толгойг хариуцаж буй хүн яаж 2023 оны төсвийг Монголын ард түмэнд зөв зарцуулах юм бэ. Энэ бол дээрэм.

Эрх баригч нам сонгууль болгоноор луйварддаг алхмыг хийдэг. Ард түмнээс татварын нэрийдлээр мөнгө авчхаад сонгуулийн үеэр 100-200 мянгаар буцаад худалддаг. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын ихэнх сэтгүүлч худалдагдсан гэдгийг бид бүгд мэднэ.

2023 оны улсын төсөв дээрмийн төсөв болсон. Иймд Ерөнхийлөгчийг улсын төсөвт бүхэлд нь хориг тавина хэмээн найдаж байна. Өөрөө маш гоё ярьдаг шүү дээ.

Цаашдаа зөвхөн хуулийн дагуу шаардлага тавих биш үг, үзэл бодлоо илэрхийлж жагсаал, цуглаан хийнэ. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж үг бий. Иймээс үзэл бодлоо илэрхийлж, шаардлага тавих ёстой.

МАН-ынхан сонгуульдаа бэлдэж хэт их төсөв тавьдаг. 21 аймгаас хамгийн их төсөв тавьсан нь Хэнтий аймаг байсан. Хэнтий аймагт Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд өөрсдөө байдаг. Эрх мэдэлтэй нь өөрийнхөө тойрогт хамгийн их төсөв тавьдаг зүйл олон жил үргэлжилж байна. Одоо үүнийгээ болих хэрэгтэй. Монголын эрх ашиг нэг байх ёстой.

АН учраа олох гээд явж байна шүү дээ. АН илүү хүчтэй байх юм бол Монголын эрх ашигт ашигтай. АН-ын нэртэй болгон хамгийн муу нэртэй хүн болж байна. 26 жил төр барьсан МАН тийм ариун, цэвэр юм уу. Үгүй шүү дээ" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top