x

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо

Засгийн газрын 2022 оны 9 сарын 22-ны өдрийн хуралдаанаар 350 дугаар тогтоол баталж, Хүний эрхийг хангах Үндэсний хороог Засгийн газар, түүний харьяа агентлаг, шүүх, Хүний эрхийн Үндэсний Комисс, судлаач, төрийн бус байгууллагын төлөөллүүдийг багтаан байгуулсан. Тус хороо өчигдөр анхдугаар хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хуралдааныг нээж, Засгийн газраас хүний эрхийг өндөр түвшинд тавьж, нийгмийн салбар бүрд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажиллаж буйг тэмдэглэв.  

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуульд хувь хүний мэдээллийг төрийн байгууллага цуглуулж, ашиглахдаа зөвшөөрөл авах, энэ тухай мэдэгдэх хуудас хүргүүлдэг байх зэргээр хүний эрхийг хангасан дэвшилтэт  заалтууд орсон. Гэхдээ цаашид хувь хүний нууцад хамаарах дуу, дүрсний бичлэгийн талаарх хуулийн зохицуулалтыг бүрэн мөрдөж ажиллах шаардлага байна. Сурч боловсрох эрхийн хүрээнд ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын 93-95 хувь нь тухайн эрхээ эдэлж чадаж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх болон хөдөө орон нутгийн боловсролын чанарын асуудалд анхаарах шаардлагатай байна. Бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах эрхийг хангах хүрээнд ард иргэдийг эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг орон даяар хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар 542 мянган иргэн хамрагдаад байна. Аян үр дүнтэй хэрэгжиж буй ч иргэдийг бүрэн хамруулахад анхаарч ажиллаж буйг хуралдааны үеэр холбогдох албаныхан танилцууллаа.

Мөн ХНХ-ын сайд Т.Аюурсайхан “Нийгмийн ажлын тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг хуралдаанд танилцууллаа. Тус хууль нь нийгмийн ажилтны эрх үүргийг илүү тодорхой болгож, үйлчилгээг нарийвчлан зохицуулж өгснөөрөө онцлог гэв. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба Хүний эрх” хөтөлбөрт элсэн орсон. Үүнтэй холбоотойгоор үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа бөгөөд  энэ нь олон улс дахь хүний эрхийн индексийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байна.

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны хуралдаанаас гарсан саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 6 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 13 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 1 цаг 0 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 1 цаг 2 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 1 цаг 21 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 3 цаг 17 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 3 цаг 21 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 3 цаг 26 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 3 цаг 31 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 4 цаг 55 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 4 цаг 56 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 4 цаг 57 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 4 цаг 58 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 5 цаг 1 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 6 цаг 34 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 6 цаг 48 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 7 цаг 19 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 7 цаг 30 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 7 цаг 38 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 8 цаг 11 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top