x

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Эдийн засгийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ.

Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг банкны салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэх системд нөлөө бүхий гэгдэх банкуудыг олон нийтийн хувьцаат компани болгох ажлын явц ямар байгаа талаар тодрууллаа.

Банкуудын активын чанарын үнэлгээг өнгөрөгч наймдугаар сард хийж дууссан. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг ч банкуудын активын чанарын үнэлгээтэй тодорхой хэсгээр танилцаад олон нийтэд зориулж гаргасан мэдэгдэлдээ тусгасан. Активын чанарын үнэлгээний үр дүнгийн дараачаас эхлээд системийн нөлөө бүхий таван том банк эхнээсээ олон нийтэд хувьцаагаа гаргаж байна. Хамгийн түрүүнд Төрийн банк нээлттэй хувьцаат компани болсон, таван хувиа олон нийтэд санал болгож, зарсан. Санал нь 300 хувиар биелсэн. Голомт банк болон Хаан банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа гаргахаар Монголбанкнаас урьдчилсан зөвшөөрөл авсан. Эцсийн зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос өгнө. Энэ ондоо багтаад дээрх хоёр банк нээлттэй хувьцаат компани болно гэсэн хүлээлттэй байна. Хас банк болон Худалдаа хөгжлийн банк албан ёсоор хүсэлтээ ирүүлээгүй байна. Хуулийн хугацааг ирэх оны зургаадугаар сарын 30 хүртэл нэг жилээр сунгасан учраас дараа оны эхний хагас жилийн хугацаанд энэ хоёр банк хувьцаагаа гаргах боломжтой хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулав.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монголбанк төгрөгийн хадгаламжийг нэмэгдүүлэх чиглэлд ямар ажил хийх талаар болон гадаадын банкуудыг оруулж ирэхэд учирч байгаа бэрхшээлийг тодрууллаа. Монголбанкны Мөнгөний бодлогын захирал Б.Баярдаваа хариултдаа, “Ойролцоогоор 200-300 сая ам.доллар валютын халдгаламж болсон тооцоо бий. Энийг буцаагаад төгрөгийн хадгаламж руу татах нь эдийн засагт төгрөгийн эргэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Энэ ажлыг хийхийн тулд төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх, төгрөгийн хадгаламжийн хүүг өсгөж байж буцаана. Бодлогын хүүг 6 хувиас 12 хувь болгож хоёр дахин өссөний дараа банкууд хадгаламжийн хүү 13-14 хувь болж өссөн. Энэ нь төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд том нөлөө үзүүлж байгаа. Валютын орж ирэх урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Төв банк тодорхой ажлуудыг Засгийн газар, холбогдох яамтай хамтарч хийнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, худалдааны зээл, экспортыг дэмжсэн санхүүгийн тогтолцоо бий болгох хүрээнд уул уурхайн бус экспортод чиглэсэн эх үүсвэр оруулж ирэх, банк өөрөө санхүүжилтийн эх үүсвэр оруулж ирэх зэргээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн гэв.

Монгол Улсад одоогийн байдлаар гадаадын гурван банкны төлөөлөгчийн газар байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ. Гадаадын арилжааны банк салбараа нээх эсвэл бие даасан банк байгуулах бол эхлээд төлөөлөгчийн газраа нээдэг. Уг нь бол зургаан төлөөлөгчийн газар байсан. Түүнээс Англи, Нидерланд, Япон улсын гурван банк төлөөлөгчийн газартай байсан ч хаасан байна. Одоогийн байдлаар Хятадын хоёр, Японы нэг банкны төлөөлөгчийн газар байна. Банкны төлөөлөгчийн газар нээхэд өөрийн хөрөнгийн доод шаардлага тавьдаггүй, бие даасан банкны салбар нээвэл бусад банкуудтай ижил шаардлага тавьдаг гэлээ.

Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 3 цаг 44 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 4 цаг 49 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 4 цаг 56 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 5 цаг 43 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 5 цаг 45 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 6 цаг 4 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 6 цаг 10 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 7 цаг 3 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 8 цаг 0 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 8 цаг 5 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 8 цаг 9 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 8 цаг 15 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 9 цаг 38 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 9 цаг 39 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 9 цаг 40 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 9 цаг 41 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 9 цаг 44 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 11 цаг 18 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 11 цаг 31 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 12 цаг 2 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top