МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 11:00 цагт товлогдсон байна. Хуралдаанаар Боомтын сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
Харин энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын "Бага хурлын тов"-ыг танилцуулах аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 2021 оны Их хурлаас хойшхи нэг жилийн ажлыг Бага хурлаар дүгнэхээс гадна Шинэ сэргэлтийн бодлого, Хүний эрхийг хамгаалах дэвшилтэд бодлого, Авлига хүнд сурталтай тэмцэх, Парламентын засаглалыг төгөлдөржүүлэх агуулгаар тавигдсан илтгэл, гаргасан тогтоолуудын хэрэгжилтийг мөн дүгнэх юм байна.
Дээрхээс гадна ирэх сарын 06-ны өдөр E-Nam апплейкшний нээлт болох бөгөөд энэ бүхэнтэй холбогдуулан өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурлыг зарлажээ.
Харин өнөөдөр товлогдох МАН-ын Бага хурлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг хэлэлцэхээс гадна НАМЗХ, НАМЭХ-ны тэргүүнийг солих асуудлыг хэлэлцэж магадгүй аж.