x

Ш.Адьшаа: Ховдын ИТХ зөвхөн Хар ус нуурын хотгорт газрын тосны хайгуул хийх тухай л хэлэлцэж байна

Төсвийн тухай хуулийг дагалдуулж Ашигт малтмалын тухай хуулийн асуудал орж ирснийг эсэргүүцэж буй талаараа УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Төсвийн тухай хуулийг дагалдуулж Ашигт малтмалын тухай хуулийн асуудал орж ирсэн. Тус хуулийн 42 дугаар зүйлд нутгийн өөрөө удирдах байгууллагатай албан ёсны гэрээ байгуулж, хандив өгөх тухай заалтыг оруулж ирсэн байна. Мөн тухайн орон нутагт уул уурхайн лиценз эзэмшигч компаниуд ажлын байр бий болгох, монгол болон гадаадын ажилчдыг авах харьцааны тухай асуудлыг хуулиар оруулж ирсэн асуудал байна.

Ийм асуудлыг өнөөдөр Монгол Улсын засгийн газар хуулиар оруулж ирж байгаа нь харамсалтай. Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр ярихад салбар хариуцсан сайд буюу УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хэлэхдээ надаас санал аваагүй гэсэн. Санал аваагүй байж араар нь хулгай луйврын аргаар оруулж ирсэн нь ард нь том асуудал нуугдаж байгаа хэрэг. Уул уурхайн компаниуд тухайн орон нутагт хандив тусламж гэх өчүүхэн зүйл өгдөг. Энэ өгсөн зүйлийг тухайн орон нутгийг удирдаж байгаа Засаг дарга болон хэдхэн хүн аваад идчихдэг тогтолцоо сүүлийн 20 гаруй жил үйлчилж ирсэн. Үүнийг төр өнөөдөр баталгаажуулж байгаад харамсаж байна. Орон нутгийн иргэд Үндсэн хуулийн 6.2-т зааснаар тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ордын тухай мэдэх эрхтэй. 

Нэг жишээ ярья. Ховд аймгийн ИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Хар ус нуурын хотгорт газрын тосны хайгуулын ажил хийх тухай асуудлыг зөвхөн хэлэлцэж байна. Үүнд хардлага төрж байгаа. Яагаад гэвэл ХАС-ын гэгддэг Ч.Ганхуяг хоёр хоногийн өмнө Ховд аймгийн ард иргэдэд өв тэжээл тараагаад явж байсан. Гэтэл энэ хүний ах Ч.Гантулга нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ашиглалтын өмнөх захиргааны дарга хийж байгаа. Иймд Засгийн газраас энэ төслөө татаж авахыг УИХ-ын дээр шаардсан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 3 цаг 28 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 4 цаг 33 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 4 цаг 40 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 5 цаг 26 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 5 цаг 29 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 5 цаг 48 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 5 цаг 53 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 6 цаг 46 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 7 цаг 44 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 7 цаг 48 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 7 цаг 53 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 7 цаг 58 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 9 цаг 22 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 9 цаг 23 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 9 цаг 24 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 9 цаг 25 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 9 цаг 28 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 11 цаг 1 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 11 цаг 15 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 11 цаг 46 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top