x

Ц.Даваасүрэн: Зээлээр мэргэшсэн хүн Сангийн сайдаар ажиллаад бүх сан руу луйвар хийж байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхлангын талаар ноцтой мэдээлэл хийж, түүнийг их хэмжээний зээл сангаас авсан, Хөгжлийн Банкийг дампууруулсан гол хүний нэг нь хэмээн мэдээлсэн. 

Тэгвэл тэд өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр харилцан маргаан өрнүүллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Сангийн сайд Б.Жавхлан танил талаараа дамжуулан Чингис банканд 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж байршуулаад өнөөдөр алга болсон. Чи хаана банк, сан байна бүгд рүү нь гар дүрж байна. ЖДҮ, Төрийн банк, бичил санхүүгийн хөгжлийн сан ч ялаагүй.

Арилжааны банкуудын зээлийн хүүгийн зөрүүд олгодог төсөвт 60 гаруй тэрбум төгрөг байгаа. Үүнийг олгоод банкуудын захирлыг удирддаг болсон. Хэнд ямар зээл олгож байгааг шалгах хэрэгтэй. Зээлээр мэргэшсэн хүн Сангийн сайдаар ажиллаад бүх сан руу луйвар хийж байна. Хэрвээ энэ бүхэн худлаа чи намайг УИХ-ын ёс зүйн байнгын хороонд өгөөрэй. Энэ бүгдийг түр хороо шалгах хэрэгтэй. Ийм ёс зүйгүй зүйл байж болохгүй.

Г.Амартүвшин гишүүн хүртэл Хөгжлийн Банкнаас 30 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан хэрнээ ичихгүй төрийн баталгаа гаргаж төлнө гээд сууж байна. УИХ-ын гишүүнээс татгалзаж шалгуулна гэсэн чинь яасан юм бэ? Шалгуулаарай. УИХ-д суух эрх чамд байхгүй. Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчилтэй 10 гаруй хүн оролцох эрхгүй. Иймэрхүү хүмүүс УИХ-д орж ирээд сууж байна. Улстөрчдийн авсан зээлийг төр баталгаа гаргаж төлөх тухай яриа байж болохгүй" гэлээ. 

Харин Сангийн сайд Б.Жавхлан "Ц.Даваасүрэн гишүүн та сүүлийн үед зөндөө л доромжилж, гүтгэлээ. Их тэвчлээ. Харамсалтай нь парламентыг өөрийнхөө улс төрд яаж ашиглаж болдог гэдгийг харуулж байгаа. Саяны ярьсан асуудалд би өмнө нь тайлбар хэлсэн. Ц.Даваасүрэн гишүүн шударга үнэний дүрд гүйгээд байдаг. Бодит үнэн нь ямар байгааг мэдэж байгаа хүний хувьд хэлэхэд үнэхээр харамсмаар зүйл болж байгаа. Уг нь энд ярих ёсгүй зүйл. Сүүлийн үед юу болж байгаа талаар зарим нэг зүйлийг ярихаас өөр арга алга.

Гишүүн маань Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар 2012-2020 онд ажиллаж байсан, улс төр судлаач Ц.Гансүх гэдэг залууг Дарханы арьс ширний цогцолбор ТӨҮГ-ын захирлаар томилуулсан. Манай улс жилд 650 мянган үхрийн шир боловсруулдаг. Үүнийг бүтэн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нь 13-14 сая ам.доллар гэсэн судалгаа мэргэжлийн холбоодод байдаг. 10 сая арьс шир боловсруулж байсан үйлдвэр одоо 4.4 сая болоод хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн. 

Өмнө нь зөвхөн тоног төхөөрөмж нь 30 орчим сая ам.доллар, барилга байгууламж, дэд бүтэц нийлээд 60 орчим сая ам.доллар болох байсан. Харин одоо 160 сая евро болсон. Гишүүн маань өөрөө эрчим хүчний мэргэжилтэй ч гэнэт арьс ширний хүн болоод гадаадад үйлдвэрт очоод зураг даруулаад гүйгээд байсан. Дээрх тооны 103 сая евро дээр нь Засгийн газрын баталгаа гаргая гээд хүсэлт ирүүлсэн байгаа. Тун удахгүй бид энэ нь хуулийн хүрээнд боломжгүй гэдэг хариу өгнө. Таны яриад байдаг бодит үнэн шударга байдал чинь энэ үү? Энэ бүхнийг бүгдийг Ц.Даваасүрэн гишүүн та хийж байгаа. Би зөвхөн нэг хэсгийг нь ярилаа" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 3 цаг 41 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 4 цаг 46 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 4 цаг 53 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 5 цаг 40 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 5 цаг 42 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 6 цаг 1 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 6 цаг 7 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 7 цаг 0 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 7 цаг 57 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 8 цаг 2 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 8 цаг 6 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 8 цаг 12 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 9 цаг 35 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 9 цаг 36 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 9 цаг 37 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 9 цаг 38 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 9 цаг 41 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 11 цаг 15 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 11 цаг 28 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 11 цаг 59 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top