x

М.Тулгат: Яг үнэндээ АН-ыг Женко ганцаараа хагалсан, сүйрүүлсэн юм биш

АН-ын ҮБХ-ы гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат АН-ын дарга асан С.Эрдэнэтэй холбоотой байр сууриа өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Тэрээр “С.Эрдэнэ гуай та одоо болиоч ээ. АН-ыг зарж, өөрийгөө үнэд хүргэчих гээд гүйгээд байх юм. Ямар ичдэггүй юм бэ? Би өчнөөн тэрбум төгрөг АН-ын төлөө гаргасан гээд яриад явдаг юм гэсэн. Тэгээд одоо С.Эрдэнээс АН-ыг худалдаж авсан хүн чинь дараа нь зардлаа нөхөж авах юм уу? Ашиг хийх гээд явах юм уу? Боль л доо, энэ балиар юмаа. 

Үндэсний хэмжээний том намын дарга гэдэг бол сайхан үлгэр дууриалалтай, дүрмийг сахиулсан, өндөр ёс зүйтэй лидер, сайхан хүн байх ёстой. Гэтэл С.Эрдэнийн хувьд бүх юм нь эсрэгээрээ.

С.Эрдэнийн залуучуудад харуулж үлгэрлэж байгаа зүйл нь юу вэ? Архидалт, завхайрал, намыг ашиглаж мөнгө төгрөг олох, дүрмийг уландаа гишгэх, дангаараа ноёрхох.

Юун ардчилал. Хэрэв С.Эрдэнэ намыг зараад явах юм бол энэ өв нь АН-ыг хожим булшилна. Энэ нам наймааны, тоглоомын хэрэгсэл болно. Тийм учраас АН-ыг мөнгөөр зарах санаархлыг чинь би тас цохино шүү. Энэ олон хүмүүсийн итгэл үнэмшлийг зараад наймаа болгоно гэж байхгүй шүү. Би УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа Женко, Ц.Туваан нар намыг авах гээд асуудал болсон үед, дөнгөж хуваагдаад хоёр тамгатай болох үед С.Эрдэнэ гуайтай уулзаж байсан. Тэр үед би Женкогоос намаа хамгаалах чиглэлд хамт явахад бэлэн байна гэдгээ хэлсэн. Энэ үеэрээ нэг зүйл асуусан. УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших дэнчингийн 100 сая төгрөгний асуудлыг хөндсөн. Гэтэл С.Эрдэнэ “Тулгатаа, чиний тойргийг булаадаг бол З.Энхболд, Д.Пүрэвдаваа нарын хийсэн ажил. Улс төрд угаасаа мөнгөний эрсдэл гардаг. Алдвал алддаг юм” гэж хэлсэн. Би ч тийм юмдаа гэж тухайн үед бодсон.  Яг энэ зарчмаар С.Эрдэнэ гуайд хэлье.  Ер нь энэ том намын дарга гээд явж байгаа юм бол мөнгө, гэр бүл, бүх л юмаа зориулах ёстой. Гэтэл одоо С.Эрдэнэ нэг л ялархсан хүн болж. Би л Женко гэдэг мангасаас намаа хамгаалсан гэж ярьсан хүн. Болиорой. Ер нь бол хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчийн л үлгэр болсон шүү. 

Та нар нийлж байгаад АН-ыг ийм болгосон. Яг үнэндээ Женко ганцаараа энэ намыг хагалсан, сүйрүүлчихсэн юм байхгүй.

С.Эрдэнэ УИХ-ын 2020 оны сонгуульд АН-ыг тултал ялагдуулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд өөрөө нэр дэвшээд, гутамшигтай ялагдсан, нөхөн сонгуулиудад ч ялагдсан. Менежмент хийж байх чинь яасан юм бэ? Одоо зайлаачээ, давраад байгаарай. Нэг хэсэг би энэ талд баг болоод явсан нь үнэн. Гэхдээ одоо тэр цаг дууссан шүү. Одоо бүр чавганцын яриа шиг юм яриад суудаг болж. Миний хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил болсон намын дээр нэг хачин юм зайдалж суучихаад зайлахгүй явж байна.

Одоо бүх юм чинь дууссан шүү, С.Эрдэнээ. Шүүх, хуулийн байгууллагаар таны асуудал явж байгаа. Одоо эрүүл мэндээ бодоод, даралтаа өндөр болгочихгүйхэн шиг л явж бай. Би хэзээ ч ахмад үеэ зайл гэдэг хүн биш. 50, 60 нас тийм ахмад нас ч биш. Харин дүрмийн дээгүүр алхдаг, ганцаар эзэгнэн захирах гэдэг С.Эрдэнэ гэдэг шуналын туламд зайлаарай гэж хэлье. АН-ын төлөө мөнгө төгрөг гаргасан бол түүнийг март. Гэхдээ яг үнэндээ намаас олсон чинь их байх. Монголын хамгийн баян хүмүүсийн л нэг болсон, одоо хангалттай“ гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 3 цаг 1 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 4 цаг 6 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 4 цаг 13 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 4 цаг 59 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 5 цаг 2 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 5 цаг 21 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 5 цаг 26 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 6 цаг 19 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 7 цаг 17 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 7 цаг 21 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 7 цаг 26 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 7 цаг 31 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 8 цаг 55 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 8 цаг 56 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 8 цаг 57 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 8 цаг 58 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 9 цаг 1 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 10 цаг 34 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 10 цаг 48 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 11 цаг 19 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top