Засгийн газар өнөөдрийн хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдаанаас гаргасан шийдвэрүүд болон албан тушаалын томилгоонуудыг танилцуулав.
Энэ үеэр сайд асан Ц.Нямдоржтой холбоотой асуултад ийн хариуллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Ц.Нямдорж гуайн талаар одоогоор яригдсан зүйл байхгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналаар ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг чөлөөлж, О.Амарсанааг томилсон. Б.Батцэцэг сайдын саналаар Б.Мөнхжинг чөлөөлж, Г.Амартүвшинг томилсон" гэсэн юм.