x

БНСУ-д ажиллаж, амьдардаг монгол иргэдийн визийг хөнгөвчлөхөд анхаарна

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд өчигдөр  (2022.10.28) Ерөнхий сайд Хан Дог Сү-тай уулзав.

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ нь Монгол Улсын Стратегийн түнш, гуравдагч хөрш болохыг тэмдэглээд түүх, соёлын нягт холбоотой БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Мөн хоёр улсын найрсаг харилцаанд тулгуурлан эдийн засгийн харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг цаашид улам тэлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд парламентаас дэмжиж ажиллана гэв.

Мөн "Чөлөөт худалдааны хэлэлцээрийг түгээгч” хэмээх нэрээр олонд танигдсан Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол, Солонгосын эдийн засгийн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд, нэн ялангуяа “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” (EPA)-ийг байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа УИХ-ын дарга илэрхийлжээ.

Үүний хариуд БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургуулиас хамтран зохион байгуулж буй “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" олон улсын чуулга уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатартай хамтран оролцсондоо баяртай буйгаа илэрхийлж, ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улстай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд тус улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэлээ.

Тэрбээр, “Манай хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулах ажил бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн бид сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг тэлэх бүрэн боломж бий” хэмээн онцлов. Мөн Солонгос, Монголын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилтуудтай уялдуулах боломж байгааг тэмдэглэв. Түүнчлэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар Засгийн газраас анхаарч ажиллахаа уулзалтын үеэр илэрхийллээ.

Ерөнхий сайд Хан Дог Сү “Бусан-2030” дэлхийн ЭКСПО-г зохион байгуулах бэлтгэл ажил ид өрнөж буйг дурдаад, 2030 он гэхэд Бусан хотыг олон улсын жишигт нийцэх смарт буюу дижитал хот болгох зорилтыг БНСУ-ын Засгийн газраас дэвшүүлэн ажиллаж байгаа тухай танилцуулж, “Бусан-2030” дэлхийн ЭКСПО-г зохион байгуулах, олон улсад таниулан сурталчлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүсчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 3 цаг 6 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 4 цаг 11 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 4 цаг 18 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 5 цаг 4 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 5 цаг 7 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 5 цаг 26 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 5 цаг 31 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 6 цаг 24 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 7 цаг 22 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 7 цаг 26 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 7 цаг 31 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 7 цаг 36 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 8 цаг 59 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 9 цаг 1 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 9 цаг 1 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 9 цаг 3 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 9 цаг 6 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 10 цаг 39 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 10 цаг 52 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 11 цаг 24 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top