Цагдаагийн байгууллагаас 2022 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас 29-ний 03:00 цаг хүртэлх хугацаанд “Илрүүлэлт оргодол 2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Уусан бол бүү жолоод" шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулжээ. Шалгалтын хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 208, орон нутагт 293 буюу нийт 501 зөрчлийг илрүүлжээ.
Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 102, орон нутагт 196, нийт 298 гарсан талаар Тээврийн цагдаагийн алба мэдээлжээ. Дээрх хугацаанд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан долоон иргэн, эд зүйлс, 29 тээврийн хэрэгслийг илрүүлсэн байна.
Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллага анхааруулж байна.
Сэтгэгдэл (2)