x

Хуулийн төсөл: ХОМ мэдүүлдэг албан тушаалтан жилийн орлогынхоо 80 хувиас дээш хэмжээний зээл авахыг хориглоно

Пүрэв гаригийн УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв. Төсөлд аймгийн төвөөс бусад сумын ЗДТГ-т тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох зохицуулалтыг тусгажээ. 

Хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-"Орон нутгийн нэмэгдлийг ялгамжтай тогтоож болох юм. Тухайлбал, говийн аймгууд, Улаанбаатар хотоос хэт алслагдсан баруун аймгуудад ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдад олгох орон нутгийн нэмэгдэл нь арай өөр байж болно. Зөвхөн төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн 20 хувийн нэмэгдэл олгох хууль орж ирсэн. Тэгэхээр орон нутагт ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдад 20 хувийн нэмэгдэл өгөх үү байх уу гээд асуудал бий. Төсвийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх, ажлын хэсэг оновчтой тогтооход анхаармаар байна. Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг ялгамжтай олгох нь зүйтэй" гэв. 

Чуулганы хуралдаанаас Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Мөн өдөр “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжив. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Эрдэнэтийн овоолгыг ашигласнаар иргэд ямар ашиг хүртэх вэ? Хэчнээн овоолго байдаг вэ? Ямар зардалтай үйл ажиллагаа явуулж, ямар хэмжээний ашиг олдог вэ? 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-Эрдэнэт үйлдвэрт 10 овоолго байгаа. Үүн дотроо исэлдсэн хүдрийн овоолго 4, тодорхой нөхцөлд үр ашгаа өгөх овоолго 6 байна. Исэлдсэн хүдрийн овоолго нь 52.4 сая тонн нөөцтэй. Харин нөгөөх нь 222.2 сая тонн нөөцтэй гэж үзэж байгаа. Эрдэнэт үйлдвэртэй ТӨБЗГ хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажилласан. 480 гаруй сая ам.долларын үнэ цэнэ бүхий зүйл байна гэсэн тооцоолол гарсан. Овоолгоо үнэлэх нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байна. Овоолгоо худалдах нь зүйтэй гэдэг нэг хувилбар яригдаж байна. 

Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулсны дараа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ ипотекийн зээл болон эрүүл мэндийн үйлчилгээ авахаас бусад зориулалтаар хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлсэн жилийн орлогын 80 хувиас дээш хэмжээний зээлийг бусад этгээдээс авахыг хориглох шаардлагатай" гэж үзжээ.

Түүнчлэн төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтыг аливаа этгээдэд хууль зөрчин олгуулахаар нөлөөлөх, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг хуулийн этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтад хамрагдах зэрэг асуудлыг хориглож, үүнийг нийтийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд мөн дагаж мөрдөх асуудлыг тодорхой зохицуулахаар төслийг боловсруулсан байна. 

Хуралдааны төгсгөлд хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулах байсан боловч гишүүдийн ирц хүрээгүй тул санал хураалтыг хойшлууллаа. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 3 цаг 31 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 4 цаг 35 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 4 цаг 42 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 5 цаг 29 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 5 цаг 31 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 5 цаг 50 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 5 цаг 56 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 6 цаг 49 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 7 цаг 46 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 7 цаг 51 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 7 цаг 55 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 8 цаг 1 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 9 цаг 24 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 9 цаг 25 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 9 цаг 26 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 9 цаг 27 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 9 цаг 30 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 11 цаг 4 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 11 цаг 17 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 11 цаг 48 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top