x

Ерөнхий сайдын Сингапурт хийсэн айлчлалаар ярьж тохирсон зүйлс хэрэгжиж буйд талархал илэрхийлэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Эрик Теог хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Ерөнхий сайдын тус улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсон. Айлчлалыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан Элчин сайдад Ерөнхий сайд талархаад айлчлалаар ярьж тохирсон зүйлс бодит ажил хэрэг болон хэрэгжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.

Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршилгыг Монголд нутагшуулах, авлигаас ангид засаглал, хуримтлалын нэгдсэн сан, хот төлөвлөлт, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах зэрэг салбарт Сингапур улстай үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон. Элчин сайд Эрик Теогийн Монгол Улсад хийж буй энэ айлчлал хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ярьж тохирсон зүйлийг урагшлуулах, ажил хэрэг болгоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажилд анхаарч ажиллаж байгаагаа Элчин сайд онцоллоо. Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан санамж бичгийн дагуу Хот зохион байгуулалтын хөтөлбөр хэрэгжиж байна. Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, хот төлөвлөлтөд хамтран ажиллах боломж байгааг Элчин сайд хэллээ. 

Нийслэл Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулах, тээврийн хэрэгслийн цахим системд нэвтрүүлэх, хот төлөвлөлтийн чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Сингапурын “Эс Ти Инженеринг Электроникс” компанитай хамтран ажиллаж байгааг Элчин сайд тэмдэглээд “Энэ асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүнтэй болсон нь түгжрэлийг бууруулахад Засгийн газар илүү анхаарч буйн илэрхийлэл” хэмээн хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны долдугаар сард Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалаар ярьж тохирсон зүйлсийг үр дүнд хүргэж, бодит ажил хэрэг болгохын төлөө анхаарч ажиллахаа талууд илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 3 цаг 13 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 4 цаг 18 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 4 цаг 25 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 5 цаг 12 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 5 цаг 14 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 5 цаг 33 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 5 цаг 38 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 6 цаг 31 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 7 цаг 29 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 7 цаг 33 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 7 цаг 38 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 7 цаг 43 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 9 цаг 7 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 9 цаг 8 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 9 цаг 9 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 9 цаг 10 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 9 цаг 13 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 10 цаг 46 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 11 цаг 0 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 11 цаг 31 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top