x

Н.Алтанхуяг: Эрдэнэтийн овоолгын ашгийг 34:33:33-аар хуваахаар төсөлд тусгасан

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өнгөрөгч хаврын чуулганд (2022.04.14) "Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан билээ. Тогтоолын төслийг өргөн барьснаас хойш зургаан сарын дараа буюу өнөөдөр УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороогоор хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Байнгын хорооны хуралдаанд дараах мэдээллийг хийлээ.

Н.Алтанхуяг: 

-"Энэ тогтоолын төслийг энгийн ойлгомжтой үгээр хэлбэл, 33,33,34 гэсэн товчлол хэлж болно. Уулыг баяжуулах үйлдвэр бол Монгол Улсын 100 хувийн өмч. Монголчууд Эрдэнэтийнхээ баялагийг ард түмэн, хэрэгтэй зүйлдээ сайн зарцуулж чадаж байгаа. Гэтэл хүдэр гэх мэт зүйлсээ дэлбэлээд зөөгөөд шинжилгээ хийгээд, үйлдвэр рүүгээ оруулаад баяжуулах гэхээр агуулга нь бага. Эсвэл исэлдсэн гэсэн хоёр нэр томъёо гарч ирдэг. Энэ хүдэрийг тусгайлан овоолчихоод дараа нь тусгай технологи гаргавал энэ хүдрээ угаана. Зэс гаргах боломж маш их байдаг. Эрдэнэтийн нийт зэсийг яриагүй. Дараа ашиглъя гэсэн хүдрийнх нь тухай би яриад байгаа юм.

Овоолгоос цэвэр зэс ялгаж авдаг. Нийт гурван үйлдвэр байгаагаас хамгийн эхэнд 1994 онд, дараа нь 2010 онд, гурав дахь нь өнөө маргаашгүй ашиглалтад орно. Эдгээр үйлдвэрүүд Монгол Улсын хөгжилд олон давуу тал бий болгож байгаа. Харин миний хэлэх гээд байгаа санаа нь дээрх үйлдвэрүүд улсын хөгжилд нэмэртэй байж болох ч Эрдэнэтийн иргэдэд ямар ч хүртээлгүй  байгаа явдал.

Эрдэнэт буюу Орхон аймагт ч ямар нэгэн хүртээлгүй байна. Тиймээс хуулийн төслийг өргөн барьсан. Уулын баяжуулах үйлдвэрт 34, аймагт 33, иргэд 33 хувь эзэмшинэ гэдгийг тусгасан. Өнөөдрийн тооцооллоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын жилд 300 гаруй тэрбум төгрөгийн ашиг олох боломжтой. Улсын төсөв төдийгүй орон нутгийг хөгжүүлэхээс гадна иргэд хүртэл хувь хүртэх боломжтой. Бүр тодруулж хэлбэл Эрдэнэтийн нэг иргэн жилд нэг сая төгрөгийн хувь хүртэж болно. Хэн нь ч хожигдохгүй гэсэн үг. Ингэснээр байгалийн баялгаа зөв зохистой ашиглахаас гадна аймаг орон нутагт хөгжил бий болгох нэмэртэй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 3 цаг 26 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 4 цаг 31 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 4 цаг 37 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 5 цаг 24 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 5 цаг 26 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 5 цаг 45 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 5 цаг 51 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 6 цаг 44 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 7 цаг 41 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 7 цаг 46 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 7 цаг 51 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 7 цаг 56 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 9 цаг 19 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 9 цаг 20 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 9 цаг 21 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 9 цаг 22 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 9 цаг 25 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 10 цаг 59 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 11 цаг 12 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 11 цаг 43 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top