x

Ерөнхий сайдын цаг ба Онон, Бооёо хоёрын "трагеди"

Өнгөрөгч долоо хоногт МУГЖ Н.Онон, Бооёо (Н.Ариунболд) хоёр хошин урлагийнхныг “алиа салбадай” гэж хэлсэн ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн эсрэг гомдол гаргаж, албан тушаалаас нь огцруулахыг шаардан яамных нь үүдэнд жагсаал зохион байгуулсан билээ. Энэ өдөр Сүхбаатарын талбайд “Үнийн өсөлтийн эсрэг” зохион байгуулж байсан залуучуудын жагсаал Н.Онон гавьяатаас болж үзэгчгүй болсон (бүх хэвлэл мэдээллүүд гавьяатын аманд микрофон барихаар очсон) төдийгүй О.Онон, Бооёо хоёр яагаад гомдсон нь ойлгомжгүй байлаа.

“Залуучуудын жагсаалыг тараах, олны анхаарлыг өөр зүгт хандуулахын тулд эрх баригчдын хийж буй ажил, хошин шогийнхны ээлжит гараа” энэ тэр гэгдэж байсан нь сүүлдээ МАН-ын эсрэг жагсаал шахуу юм болсон билээ. Хоёрхон жилийн өмнө “31 жилийн хөдөлмөрийг минь төр үнэллээ” хэмээн баярлаж байсан (ямар гомдсондоо л хэлэв гэж үү) гавьяат маань “Тэр гавьяа шагналыг чинь би гуйж аваагүй шүү. Наад үгээ намынхаа удирдлагуудад очиж хэл” хэмээн бухимдсан. 2020 оны УИХ-ын сонгуулиар манай хошин шогийнхон тэр чигээрээ МАН-д зарагдаж, “Оюун-Эрдэнэ гэдэг хүү болбоос” хэмээн хөдөө нутагт гэрийн гадаа цайлж суусан сонгуулийн үеийн бичлэг (сурталчилгаа) нь хүртэл нийгмийн сүлжээнд эргэн татагдсан байдаг юм. Тэрнийх нь хариу МУГЖ цол байсан юм дагуу.

Гэвч үүгээр тухайн үед нийгмийн сүлжээнд нэлээд том хэлэлцүүлэг болж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д айлчлахдаа зүүж явсан 23000 долларын (23,228) үнэтэй ROLEX фирмийн цагаан алтан цагны (монгол төгрөгөөр 80 сая орчим төгрөг) асуудал дарагдаж, харин Н.Онон гавьяат анхаарлын төвд орж ирсэн билээ. Тэгэхээр огтоос санамсаргүй хэрэг биш байсан шиг байгаа юм. П.Сайнзориг даргын жиргээ ч, Н.Онон гавьяатын жагсаал ч тэр. Түүнээс биш манай хошин шогийнхон бол тэрнээс цаадахийг нь туулаад ирсэн улс л даа.

Ер нь бол манай төрийн томчууд тэр цаг байтугай үнэтэй зүйл эдэлж хэрэглэдэг. Тэрийг нь хэний ямар мөнгөөр авсан барьсан гэж асууж сурагладаг, тэр нь хашиж байгаа ажил, албан тушаалд нь зохимжтой эсэх талаар санаа тавьдаг соёл манайханд бараг байхгүй. Харин энэ удаад манай Ерөнхий сайдын зүүсэн цаганд Германы хэвлэлүүд түрүүлж анхаарлаа хандуулсан нь жаахан асуудлыг томруулсан байх. Хоёрдугаарт, сүүлийн үед нүүрлэж байгаа эдийн засгийн хямрал, иргэдийн амьжиргааны доройтол ч бас нэрмээс болсон биз. Энэ мэт асуудлаас болоод “Ядуу улсын баян Ерөнхий сайд” гэгдээд нийгмийн сүлжээгээр сэвэгдээд явчихсан. Өчигдөр мэдээгээр “Нийт хүн амын 40 гаруй хувь нь ядуурлын түвшинд орсон” гэж мэдээлж байна лээ.

Тийм болохоор манай төрийн өндөрлөгүүд, УИХ, Засгийн газрын гишүүд ядаж л албан айлчлалаар гадагшаа явахдаа өмсгөл, зүүсгэлдээ зохих ёсоор анхаарал тавих ёстойг Ерөнхий сайдын сүүлд хийсэн айлчлал харууллаа. Тэгэхгүй бол бид чинь бусдын нүдэнд бид арай л “өвөрмөц” харагддаг бололтой юм. Хамгийн наад зах нь хандивлагчдаас зээлсэн, туслуулсан тэр их мөнгө хаашаа ороод байна вэ? гэдэг цаадуул чинь маниасаа илүү няхуур ханддаг бололтой юм байна шүү.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 3 цаг 11 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 4 цаг 16 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 4 цаг 23 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 5 цаг 9 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 5 цаг 12 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 5 цаг 31 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 5 цаг 36 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 6 цаг 29 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 7 цаг 27 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 7 цаг 31 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 7 цаг 36 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 7 цаг 41 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 9 цаг 4 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 9 цаг 5 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 9 цаг 6 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 9 цаг 8 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 9 цаг 10 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 10 цаг 44 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 10 цаг 57 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 11 цаг 29 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top