x

АН БҮЛЭГ: Өнөө маргаашаа аргацаасан бодлого Эдийн засгийг чөтгөрийн тойрогт оруулсан

УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гаригийн хуралдаанаар дараах асуудлаар мэдээлэл сонслоо.

Үүнд,

  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл
  • Нийгэм эдийн засгийн бодит байдал, статистик үзүүлэлтийн талаарх мэдээлэл багтав.

Нийгэм эдийн засгийн бодит байдлын талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа мэдээлэл танилцууллаа.

Тэрээр "Төлбөрийн тэнцлийн урсгал зардал сүүлийн 12 жил хос алдагдалтай явж ирсэн. Эдийн засгийн өсөлт дунджаар 4.4 хувь байгаа бол хэлбэлзэл нь 5.5 хүрсэн. Өсөлтөөсөө хэлбэлзэл нь өндөр байгаа нь макро эдийн засаг тогтворгүй байдалд нөлөөлж байгаа" гэв. Түүнчлэн ирэх онд ядуурал 42.2 хувьд хүрэх эрсдэл байгааг, мөн гадаад өрийн төлөлт эдийн засагт дарамт учруулах магадлалтайг тайлбарлав.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, ирэх онд Монгол Улс 5.7 тэрбум ам.долларын гадаад өр төлнө. Энэ нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг улам нэмэгдүүлж гадаад өрийн эрсдлийг улам өсгөх магадлалтай. Ер нь өнөө маргаашаа аргацаасан бодлого Монгол Улсыг эдийн засгийн хувьд чөтгөрийн тойрогт оруулсан гэж дүгнэлээ.

Мөн хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа есөн хувьд багтсан өрхийн амьжиргааны төвшинг хэрхэн тодорхойлсон. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт багасч буйд нөлөөлсөн хүчин зүйл болон инфляцийг тооцох аргачлалын талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагаас асуулт асууж, хариулт авчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 2 цаг 0 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 2 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 2 цаг 13 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 7 цаг 53 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 9 цаг 49 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top