x

Т.Аюурсайхан: Ядуурлыг огцом бууруулахад анхаарч, бодит үр дүн гаргаж ажиллана

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхныг томилж, тэрээр тангараг өргөлөө. 

Тэрээр "Эдийн засгийн байдал хүнд, иргэдийн бодит орлого буурч байна. Үнийн өсөлтийг дийлэхгүй байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамгийн гол ажлуудыг хариуцдаг. 3.5 сая иргэний амьдралын асуудал. Тиймээс надад энэ салбарыг хариуцуулж, Ерөнхий сайдын зүгээс тухайн ажлыг санал болгоод процесс нь эхлээд явж байна.

Төсвийн төсөлд иргэд санал их өгсөн. Иймээс хэлэлцүүлгийн үеэр эцэг, эхчүүдийн саналыг хүлээж авна. Нийгмийн даатгалын багц хууль хүлээгдэж байгаа. Томоохон реформ хийхгүй бол нийгмийн даатгалын санд улс төрийн үзэмжээр болон салбаруудыг дагаад тусдаа өөрчлөлт хийгдэж байдаг. Тус сангийн төсөв байнгын алдагдалтай. Энэ асуудал дээр томоохон өөрчлөлт хийж, тус санг цаашид ил тод, шударга ёсны зарчимд нийцсэн, иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг зохих ёсоор шийдсэн реформын шинэчлэл хийнэ" гэсэн юм. 

Мөн тэрээр халамжийн тухайд "Зайлшгүй халамж авах шаардлагатай хүмүүс бий. Халамж хавтгайрсан гэдэг асуудалтай санал нэг байдаг. Засгийн газраас халамжаас хөдөлмөрт гэдэг чиглэлийг барьж байгаа учир яаман дээр хэрэгжүүлэх гол ажил болж байна.

Нийгмийн халамж бусад орнуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 1-2 хувь байдаг бол манай улсад долоо орчим хувийг эзэлж байгаа нь том тоо. Тиймээс халамжийг зайлшгүй авах шаардлагатай хүмүүст өгч, ажлын байр, өрхийн орлогыг дэмжих чиглэлээр ажиллана.

900 гаруй мянган иргэн ядуурлын түвшинд амьдарч байна гэдэг бол сэтгэл эмзэглүүлэм том тоо. Тиймээс ядуурлыг огцом бууруулахад анхаарч, бодит үр дүн гаргаж ажиллана" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 3 цаг 36 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 4 цаг 41 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 4 цаг 48 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 5 цаг 34 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 5 цаг 37 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 5 цаг 56 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 6 цаг 1 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 6 цаг 54 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 7 цаг 52 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 7 цаг 56 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 8 цаг 1 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 8 цаг 6 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 9 цаг 29 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 9 цаг 30 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 9 цаг 31 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 9 цаг 33 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 9 цаг 36 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 11 цаг 9 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 11 цаг 22 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 11 цаг 54 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top