x

У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улам эрчимтэй ажиллах шаардлагатай байна

Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлыг угтсан уулзалт, хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт, хэлэлцүүлэгт 17 орны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, олон улсын болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 130 орчим төлөөлөгч оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрээр "Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцийн талуудын бага хурлыг угтан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах талаар Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа бодлого, санал, санаачилга, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож, зөвлөлдөхөөр хуран цугласан Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, гүн талархал илэрхийлье.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт, хэлэлцүүлэг нь дэлхий нийтээр цар тахлын давлагаа үргэлжилсэн, түүнээс шалтгаалсан хил, гааль, тээвэр, логистикийн хүндрэл, эрчим хүч, хүнсний хангамж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, геостратеги, геополитикийн хурцадмал нөхцөл байдал үүссэн зэрэг улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудалтай нүүр тулсан хүнд үед болж байна.

Олон хүндрэл, бэрхшээл байгаа хэдий ч хүн төрөлхтөн байгаль орчноо хайрлан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тэмцлээ хэрхэвч сулруулж болохгүй, харин ч улам эрчимжүүлэх ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулах, ойн хомсдол, доройтлыг багасгах, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрал, эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнтэй хэрхэн тэмцэх арга зам, ойжуулалт, ногоон байгууламжийн ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ойлголт, хандлага сайжирч, эх байгаль, хойч үеийнхээ сайн сайхны төлөө мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах үйлсэд хамтдаа зүтгэж байгаа нь нэн сайшаалтай

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудын тарьц, суулгацын нөөц 37 сая болж, нэг жилийн хугацаанд 4 дахин нэмэгджээ.

Энэ бол чамлахааргүй амжилт, үр дүн. Цаашид тарьц, суулгацын жилийн нөөцийг 100 саяд хүргэж нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн төлөө бүх түвшинд онцгой анхааран ажиллаж байна.

Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ хүн ам болон эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад өндөрт тооцогддог ч дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг.

Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ сүүлийн 20 жилд 65 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд эрчим хүч, хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн салбар голлох нөлөө үзүүлжээ.

Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбаруудын үүрэг, оролцоог нарийвчлан тодорхойлж, засаглалыг сайжруулан, эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улс газар зүйн байршил, байгаль, цаг уурын нөхцлийн хувьд 2600 гегаваттаар үнэлэгдэх сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бүс нутаг юм.

Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг огцом нэмэгдүүлэх, улмаар бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулах бүрэн боломжтойг харуулж байна.

Тиймээс усан цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрийг ашиглах, өндөр багтаамжтай нөөцлүүрийн төслүүдийг эхлүүлж, цаашид эрх зүйн болон бодлогын шинэчлэлийг эрчимжүүлэхээр зорьж байна.

Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад метан хийн ялгаралд онцгойлон анхаарч, “Даян дэлхийн метаны амлалт”-д саяхан нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлт нь хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөтэй хавсран биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтол, цөлжилтийн явцыг түргэтгэж байна.

Иймээс Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын Талуудын XVII бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэж байна.

Манай улс байгаль хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхдээ төр, засгаас гадна хувийн хэвшил, нутгийн иргэдийн оролцоо, санаачилга, санхүүжилтийг дэмжих замаар хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, сайжруулах нь чухал гэж үзэж байна.

Цаашид бид дэд бүтцийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ биологийн олон янз байдлын нэгдмэл чанарыг алдагдуулахгүй байхад онцгой анхаарах ёстой.

Энэ хүрээнд олон улсын сайн туршлага, технологийг нэвтрүүлж, нутагшуулах замаар богино хугацаанд үр дүнд хүрэх нь зүйтэй юм.

Уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхэд төсөв, санхүүгийн нөөц боломжоо зөв тооцож бүрдүүлэх, гадаад зээл, тусламж, хувийн салбарын санхүүжилтийг оновчтой ашиглах, бүс нутгийн болон олон улсын хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Энэ хүрээнд Монгол Улсын болон бүс нутгийн хэмжээнд хамтран хэрэгжүүлэх боломжтой байгаль орчны төслүүдийн санал боловсруулж, хөрш болон бусад улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дэлхий нийт төдийгүй Монгол Улсад тулгарч буй байгаль орчны эрсдэлийн эсрэг үр дүнтэй тэмцэж, хойч үедээ эрүүл орчин, ногоон ирээдүйг өвлүүлэхэд Та бидний хамтын хүч, тууштай бодлого, нэгдмэл байдал туйлын чухал гэдгийг хэлье.

Ирэх саруудад зохион байгуулагдах НҮБ-ын Суурь конвенцын талуудын бага хурлуудыг угтан зохион байгуулж буй өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгээр Та бүхэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах чиглэлээр бодит үр дүнд чиглэсэн, ажил хэрэгч санал, санаачилга, зөвлөмж гаргаж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 3 цаг 52 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 4 цаг 57 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 5 цаг 4 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 5 цаг 50 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 5 цаг 53 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 6 цаг 12 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 6 цаг 17 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 7 цаг 10 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 8 цаг 8 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 8 цаг 12 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 8 цаг 17 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 8 цаг 22 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 9 цаг 45 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 9 цаг 46 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 9 цаг 47 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 9 цаг 49 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 9 цаг 52 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 11 цаг 25 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 11 цаг 38 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 12 цаг 10 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top