x

АН-ын төлөөлөл 2023 оны төсвийн төслийн асуудлаар МАН-тай хамтран ажиллах ажлын хэсгийг байгууллаа

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг дахин боловсруулж, ард иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж, ипотекийн зээлийн асуудлыг хуулийн хүрээнд шийдэх, хүний эрхийн чиглэлээр бодитой арга хэмжээг авч, хэрэгжүүлэх шаардлагыг энэ сарын 17-ны өдөр Ардчилсан намаас Засгийн газарт хүргүүлсэн билээ.

Энэхүү шаардлагынхаа хариуг хүлээн авч, 2023 оны улсын төсвийн төслийн асуудлаар МАН-тай хамтран ажиллах ажлын хэсгийг байгуулсан талаар Ардчилсан намаас мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат “Бид шаардлагынхаа хариуг аравдугаар сарын 19-ний өдөр авсан. Засгийн газрын зүгээс бидний шаардлагын дагуу хэлэлцэж дараах хариултыг өгсөн.

Монгол Улсын 2023 оны төсвийн төсөл хэлэлцэгдэж байгаа энэ үед энэхүү шаардлагад дурдсан асуудлаар ажлын хэсэг байгуулж, хамтран ажиллах нь зүйтэй хэмээн үзэж АН-аас ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах албан тушаалтны нэрийг ирүүлнэ үү гэсэн хариуг авсан.

Энэхүү хариултын дагуу АН-ын даргын зөвлөл хуралдаж МАН-тай хамтран ажиллах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Үндэсний бодлогын хорооны дэд дарга Д.Эрдэнэсувд, Төрийн байгуулалтын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр, АН-ын ёс зүйн сахилгын хорооны дарга А.Цэрэнбат, Нийслэлийн АН-ын дэд дарга Р.Даваадорж, УИХ дах АН-ын бүлгийн эдийн засгийн зөвлөх Н.Болдбаатар, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Отгончулуун, Эдийн засгийн хорооны гишүүн Б.Дэлгэрмаа нар МАН-тай хамтран 2023 оны төсвийн талаар хэлэлцэж, АН-аас өгсөн шаардлагыг биелүүлэх ажлыг судлан ажиллана" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 3 цаг 5 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 3 цаг 46 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 3 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 4 цаг 0 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 9 цаг 39 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 11 цаг 35 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top