x

Сумын ЗДТГ-т ажилладаг албан хаагчдад 5 жил тутамд мөнгөн урамшуулал олгодог болно

Их, дээд сургууль төгсөөд сумын төвийн цэцэрлэг, сургуульд ажиллаж байгаа багш, эмч нарын үндсэн цалин 850 - 950 мянга байдаг бол төрийн захиргааны албан хаагчийн үндсэн цалин 615 мянган төгрөг байгаа аж. 

Мөн сум, тосгон, багт ажилладаг багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид тасралтгүй ажилласан таван жил тутамд нэг удаа мөнгөн урамшуулал олгодог. 

Гэтэл төрийн захиргааны албан хаагчдын цалин бага, тасралтгүй, тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин зохицуулалт байхгүйн улмаас хүний нөөцийн дутагдалд орох, албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх нөхцөл үүсээд байна.  

Иймд УИХ-ын гишүүн С.Чинзориг нар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Уг хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад сумын Засаг Даргын Тамгын Газар(ЗДТГ)-т тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгодог болох зохицуулалтыг тусгаж буй юм.

Хуулийн төсөл батлагдсанаар дээрх асуудал засагдаж, амьдралын нөхцөл, чанараа дээшлүүлэхэд нь тодорхой санхүүгийн дэмжлэг болох сайн талтай хэмээн санаачлагчид нь үзжээ.

Улсын хэмжээнд сумдын ЗДТГ-т 1,338 орон тоо сул байгаагаас 854 мэргэжилтэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол 319 мэргэжилтэн өөр ажилд шилжсэн байна.

Сумын ЗДТГ-ууд 1,089 сул орон тооны захиалга Төрийн албаны салбар зөвлөлүүдэд хүргүүлсэн боловч 499 сул орон тоонд нөөцөд бүртгүүлсэн иргэн байхгүй, 413 сул орон тоонд иргэн бүртгүүлээгүйн улмаас сул орон тоо нөхөгдөж чадаагүй байна.

Аймгийн төвөөс бусад сумын ЗДТГ-т нийт 2,487 орчим төрийн захиргааны албан хаагчид ажиллаж буй. Үүнээс тус байгууллагад тасралтгүй

  • нэг жил ажиллаж байгаа 297,

  • хоёр жил ажиллаж байгаа 206,

  • гурван жил ажиллаж байгаа 232,

  • дөрвөн жил ажиллаж байгаа 218,

  • тав ба түүнээс дээш жил ажиллаж байгаа 1,534 албан хаагчид байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 8 цаг 21 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 9 цаг 26 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 9 цаг 33 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 10 цаг 20 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 10 цаг 22 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 10 цаг 41 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 10 цаг 46 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 11 цаг 39 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 12 цаг 37 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 12 цаг 41 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 12 цаг 46 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 12 цаг 51 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 14 цаг 15 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 14 цаг 16 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 14 цаг 17 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 14 цаг 18 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 14 цаг 21 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 15 цаг 54 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 16 цаг 8 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 16 цаг 39 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top