x

О.Цогтгэрэл: Хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр 590 тэрбум төгрөгийн халамж байна

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Халамж гэдэг зүйл улс орны хөгжил дэвшлийг хойш нь татлаа. Гэхдээ энэ нь муухай зүйл биш. Харин зорилтот эзэндээ очиж байна уу гэдэгт анхаарах нь чухал. Халамжаас дутуугүй эдийн засгийг гажуудуулж буй яригддаггүй нэг зүйл байна. Монголын эдийн засагт татаас гэж нуугдмал зүйл явж иржээ.

Хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр 590 тэрбум төгрөгийн халамж байна. Харин олон янзын татаас бүгд нийлээд 985 тэрбум төгрөгт хүрлээ. Халамжаас 50 хувь илүү мөнгийг татаас хэлбэрээр төрөөс аж ахуйн нэгжүүдэд өгч байна.  Ийм том дүнтэйгээр төрөөс аж ахуй, бизнес гээд олон зүйлд оролцож буй тэгш бус байдлыг бий болгож байна. Энэ бол төрөөс аж ахуйн нэгжээ ялгаварлаж буй хэрэг. Хэн хөнгөлөлт чөлөөлөлт авч буй нь тодорхойгүй. Тэгэхээр ерөнхий сайдаас асуулга асууж байгаа.

Ямар зүйлд татаас олгох ёстойг үзэл баримтлалын хувьд тогтмоор байна. Халамжаас илүү татаасын эдийн засаг манай улсад бий болсон. Даргын бизнес татаастай ард түмнийх нь дарамттай байгаа юм биш биз...? Асуулга ирэхээс өмнө иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан энэ долоо хоногтоо хэлэлцүүлэг хийнэ" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Манай улсад сүүлийн зургаан жил эдийн засгийн буруу бодлого явагдаж байна. Иргэн, аж ахуйн нэгж бизнес хийх ямар ч сонирхолгүй болсон. Ингэж өр зээлд баригдаж байхаас байгаа зүйлээ зараад гадаад гарч байна. Энэ нь эдийн засагт хохирол авчирч байгаа юм. Яагаад гэвэл төр хамгийн сайн бизнесүүдийг булааж, хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг. Хүнд суртал арай дэндсэн. Ханшийн өсөлт хувийн хэвшилд хүндээр нөлөөлж байгаа. Хүмүүс ажил хийх сонирхолгүй болж, халамжаас шалтгаалж эдийн засгаа сүйрүүлж байна. Өмнөх онд 5.3 их наяд төгрөгийн ямар ч шаардлагагүй хөрөнгө оруулалт хийсэн" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 7 цаг 55 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 9 цаг 0 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 9 цаг 7 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 9 цаг 53 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 9 цаг 56 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 10 цаг 15 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 10 цаг 20 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 11 цаг 13 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 12 цаг 11 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 12 цаг 15 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 12 цаг 20 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 12 цаг 25 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 13 цаг 48 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 13 цаг 49 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 13 цаг 50 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 13 цаг 52 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 13 цаг 55 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 15 цаг 28 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 15 цаг 41 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 16 цаг 13 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top