УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр ипотекийн зээлийн төлөлтийг дахин нэг жилээр сунгах боломжтой эсэх талаар Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
Тэрээр "Ипотекийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулсныг үргэлжлүүлэх нь иргэдэд эрсдэлтэй. Тус зээлийн төлөлтийг хүчингүй болгох биш хойшлуулах боломжийг иргэдэд өгч байгаа.
Гэвч хойшлуулах тусам улам хүндрэлтэй болдог. Ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах юм бол Цар тахлын хуулийг дахин сунгах нөхцөл үүснэ. Бидэнд хугацаа байгаа учраас шаардлагатай бол энэ асуудлаар дахин ярилцана" гэв.